Англид дөрвөн настай хүүг терроризмын хэрэгт сэжиглэн шалгажээ
Нийтэлсэн: 2016-03-14 07:50:06

Том хутгаар өргөст хэмх хэрчиж байгаа хүний зургийг зурсан дөрвөн наст мусульман хүүг Их Британы цагдаа нар алан хядагчидтай холбоотой эсэх гэсэн үндэслэлээр шалгаж байгааг хүүгийн эцэг эх баталжээ. Леутон хотын мусульман айлын бяцхан хүү цэцэрлэг дээрээ дээрхи зургийг зурсан агаад багшийнхаа энэ юу вэ гэсэн асуултанд "cucumber" гэснийг нь "cooker bomb" буюу бөмбөг үйлдвэрлэгч гэж андуу сонсоод үүндээ итгэжээ. Сонор сэрэмжтэй багш тэр даруйдаа цагдаад мэдэгдсэн гэнэ.Цагдаагийхан хүүгийн эцэг эхийг байцаан энэ асуудал дээр хэрэг үүсгэсэнээ мэдэгджээ. Тэднийг алан хядагчидтай холбоотой гэж сэжиглэж байгаагаа ч нуусангүй. Европчуудын сонор сэрэмж "дээшилсний" ачаар иймэрхүү хэрэг сүүлийн үед байнга гарах болсон. Өнгөрсөн 1-р сард самбар дээр "terraced house" гэдэг холбоос үгийг андууран "terrorist house" гэж бичсэн лалын шажинт 10 настай хүүгийн гэрт орой нь цагдаагийнхан ирж нэгжлэг хийсэн тохиолдол гарч байсан.
NUUTS.mn
