Нууц мэдээллийн уурхай

Хөвсгөл аймгийн ХХ-ийн хүүхнүүд нэгнийхээ ажлыг авахын тулд "1111"-д матжээ

Нийтэлсэн: 2016-03-14 02:19:08

 Хөвсгөлийн Хөдөлмөрийн хэлтэсд нэгнийгээ Засгийн газрын "1111" -д худал мэдээлэл хэлэн матаж ажил нэр төрөөр нь тоглох шахсан хэрэг гарчээ.  Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн Цагаан-Уул сум хариуцсан мэргэжилтэн Э.У нь Засгийн газрын 1111 төвд хуурамч нэр, регистр, нэрээр болон бүртгэлгүй “Жи Мобайлын” дугаараар ”Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн М.Б нь тус хэлтсээс олгодог төсөлд хамруулан өгч, төслийг чинь 30 мянган  төгрөгөөр бичиж өгнө гээд мөнгийг минь авсан боловч одоо болтол шийдэж өгөхгүй байгаад гомдолтой байна. Энэ талаар тус хэлтсийн хяналтын мэргэжилтэнд өгч, төслийг чинь 30 мянган  төгрөгөөр бичиж өгнө гээд мөнгийг минь авсан боловч одоо болтол шийдэж өгөхгүй байгаад гомдолтой байна. Энэ талаар тус хэлтсийн хяналтын мэргэжилтэнд нь хандсан боловч дорвитой хариу өгөөгүй бөгөөд Хөдөлмөрийн хэлтсийн ажилчид төрийн ажлыг хийхгүй, иргэддээ төрийн үйлчилгээг хүргэхгүй байгаа нь иргэдэд их хүндрэлтэй байна. Иймд энэ асуудлыг холбогдох газарт нь уламжилж арга хэмжээ авч өгнө үү” гэж мэргэжилтэн М.Б -гийн нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор худал мэдээлэл өгч гүтгэх гэмт хэрэг үйлджээ. Хийсэн хэргийнхээ тухай  Э.У нь "....Би 2013 оны эхээр Хөдөлмөрийн хэлтэст ажпын байр зарлагдахаар нь би төрийн албан хаагчийн шалгалт өгч тэнцээд тус хэлтэст ахлах мэргэжилтнээр ажилд орсон юм. Намайг тус ажилд орохоос өмнө М.Б нь “ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх мэргэжилтэн”-ээр орсон байсан. Тэр цагаас бид хоёр танилцаад найз нөхдийн харьцаатай болсон. Би Засгийн газрын 1111 утсанд М.Б-гийн талаар утсаар ярьсан нь үнэн бөгөөд тэр үед би захын “АНУ” худалдаа үйлчилгээний төвөөс 3000 төгрөгөөр юнителийн шинэ дугаар аваад тэр дугаараар Засгийн газрын 1111 утсанд мэдээлэл өгөөд тэр ярьсан дугаараа ганцхан ашиглаад гудамжинд хаясан. Тэр үед надтай хамт хүн яваагүй болохоор өөр хүн энэ талаар мэдэхгүй мөн би тэр дугаараа хэд гэсэн дугаар байсныг сайн санахгүй байна. Яагаад ингэж ярих болсон гэхээр ер нь манай ажил танил талаараа явагдаад байгаа юм шиг надад санагддаг. Үүний нэг жишээ ажлын байрны шаардлага хангахгүй мэргэжлийн бус хүмүүсийг аймагт ажиллуулаад байгаа мөртлөө тухайн ажилд тохирох мэргэжилтэй, ажлын байрны шаардлага хангаж байгаа хүмүүс хөдөө суманд одоо ажиллаж байгаа. Энэ бол зөвхөн манай хэлтсийн дарга Ариунбатын үзэмжээр шийдэгдсэн асуудал 2013, 2014 онд манай байгууллагад аудит болон өөр газраас шалгалт ирсэн боловч энэ асуудлыг хөндөж шалгаагүй. Тиймээс би Засгийн газрын 1111 төвд хандсан юм. Манай ажил дээр Уранцэцэг гэж тарган шар эгч төсөлд хамрагдах гээд хамрагдаж чадахгүй яваад байдаг байсан. Утсаар ярих үед тэр эгчийн нэр санаанд орсон" гэж мэдүүлжээ. Харин хохирогч М.Б нь "...намайг ээлжийн амралттай байх хугацаанд Уранцэцэг гэх нэрээр, 8960..... гэсэн дугаараас Засгийн газрын 1111 гэсэн утсанд гомдол гаргасан байсныг  би  ажилд ороод мэдсэн. Энэ ярьсан асуудлыг Засгийн газрын 1111 төвөөс шууд яам руу өгсөн байсан. Хөдөлмөрийн яамнаас энэ асуудлыг манай хэлтсийн Ж.Жавзанпагма даргад мэдэгдсэн байсан. Манай хэлтэс дотроо 3 хүний бүрэлдэхүүнтэй ёс зүйн хороо энэ асуудлыг шалгасан боловч 1111 утсанд өгсөн Уранцэцэг гэсэн нэр, гэсэн регистрийн дугаартай хүн байхгүй. Тэгээд ярьсан дугаар нь холбогдох боломжгүй байсан болохоор манай байгууллагаас энэ асуудлыг худал мэдээлэл байна гэж Хөдөлмөрийн яаманд хариу өгсөн. Тухайн үед миний ажлын шугамаар харьцаж байсан хүмүүс дотор Уранцэцэг гэсэн нэртэй хүн байгаагүй. Тэгээд би Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Уранцэцэгийг эрэн сурвалжилж өгнө үү” гэсэн өргөдөл гаргасан. Үүний дагуу эрэн сурвалжилах шийдвэр гаргаж Тахарын албан хүргүүлсэн. Тэрнээс хойш Тахарын алба энэ хүнийг эрэн сурвалжилж байгаад сая 2015 оны 12-Р сард энэ хүнийг олж тогтоосон. 1111 утсанд миний талаар ярьсан хүн Уранцэцэг биш Э овогтой У гэдэг хүн байсныг надад мэдэгдсэн. Э.У нь одоо Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн хийдэг юм. У бид хоёрын дунд хувийн болон ажил төрлийн хэрүүл маргаан болж байгаагүй. Урд өмнө ч гэсэн өш хонзон, өр авлага байгаагүй. Тэрээр өөрөө хөдөө ажилладаг болохоор Мөрөн орж ирье гэсэн бодолтой байдаг, шилжих хүсэлтээ  даргад гаргаж байсан юм билээ. Намайг гүтгэж ажлаас халуулаад өөрөө Мөрөнд орж ирье гэсэн бодолтой байсан юм болов уу гэж бодож байна. Би У-гаас сэтгэл санааны хохиролд 16.5 сая төгрөгийг нэхэмжилж байна.Энэ нэхэмжилж буй төгрөг нь миний Хөдөлмөрийн хэлтэст орсноор хойш 3 жилийн хугацаанд авсан цалин бөгөөд намайг гүтгэснээр миний 3 жилийн ажлыг үнэгүйдүүлсэн" гэжээ. Энэ хэргийг шүүх хэрэгсэхгүй болгосон гэнэ.

 

НУУЦ.мн
 

 

 

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

 
 

 

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших