Нууц мэдээллийн уурхай

Дорнодын Засаг дарга асан С.Ганбатын шүүх хурал хойшлогдлоо

Нийтэлсэн: 2016-03-11 07:56:04

Дорнод аймгийн Засаг дарга асан С.Ганбат байгууллагын тамга тэмдэг хуурамчаар үйлдэж ашигласан, Улсын дээд шүүхийг хууран мэхэлсэн хэрэгт эрүү үүсгэгдэн яллагдагчаар  татагдан шүүхэд шилжсэн. Энэ хэрэг 2016 оны 03.11–нд Дорнод аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж хэлэлцэгдэх байсан боловч “Яллагдагч өвчтэй” гэсэн шалтгаанаар хойшлогдлоо. Хуулинд Яллагдагчийг “албадан ирүүлнэ” гэсэн заалт байсаар байтал Дорнодын шүүх ийм хачирхалтай шийдвэр гаргаж яллагдагч С.Ганбатын үгээр шүүх хуралдааныг ийнхүү хойшлуулж байгаа нь энэ аймагт үнэн шударга, эрх тэгш  үйлчилж байна уу гэдэгт эргэлзэхээр болжээ. Дээрх хэрэг хоёр жил шахам сунжирч байгаа. Анх Дорнод аймгийн АН-ын дарга асан Г.Болдбаатар намынхаа байрны хаалга үүдийг эвдэн хуучин тамгыг нь хулгайлж банкинд данс нээлгэн сонгуульт гишүүдийн татвар нэрээр мөнгө хураан авч ашигласан байдаг. Энэ хэрэгтээ мөн л  эрүү үүсгэгдэн 3 жил гаруй сунжирч яллагдагчаар татагдан шүүхээр гэм буруутайг нь тогтоолгохоор хүлээгдэж буй. Дээрх хоёр хүн хамаатан садан буюу баз хүргэчүүд. Нэг нь Дорнодын Засаг даргаар ажиллаж байсан нөгөө нь базынхаа өнгөнд аймгийн төвийн А зэрэглэлийн газар хууль бусаар авч орон сууцны хороолол барьж хөлжсөн томоохон баян. С.Ганбат нь хуурамч тамгаараа 50 гаруй сая төгрөг улсаас “хумсалсан”. Гэтэл өнөөдөр 50 байтугай 5 сая төгрөг хулгайлсан жирийн иргэн 3-5 жилийн ял аваад явдаг. Гэдэс нь өлсөөд хэдэн хуушуурны мөнгө хулгайлсан хүүхдэд хүртэл ял өгдөг. Харин эрх мэдэл, танил тал, мөнгө хөрөнгөтэй бол хэдэн зуун саяар нь хуссан ч зүгээр өнгөрдөг гаж тогтолцоо хот хүрээ гэлтгүй хөдөө орон нутагт бий болсны тод жишээ Дорнодод байна. Экс Засаг даргын хэргийг мөрдөн байцаагч нь нотлоод прокорур хэргийг нь хянаад яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлээд байхад шүүх нь мөрдөн байцаалтад буцаадаг. Эсвэл яллагдагч өвчтэй байна гэж “хүндлээд” хойшлуулдаг энэрэнгүй өршөөдөг болсон. Хууль хүн бүрт эрх тэгш үйлчлэх ёстой. Харин ноён С.Ганбат, баян Г.Болдбаатар нар Дорнодын шүүхийг аль хэдийн атгандаа авчээ. Үнэн мөнийг дэнслэх учиртай шүүх нь ийм байхад ард түмэн хэндээ итгэх билээ...

М.Хажидмаа

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших