Нууц мэдээллийн уурхай

1000 алхаад ир гэж явуулаад мөнгийг нь аван зугтсан Дорнодын үзмэрч хэн бэ...

Нийтэлсэн: 2016-03-11 01:43:12

 Урьд нь хэдэнтээ ял шийтгэгдэж байсан Дорнод аймгийн харьяат, хатагин овгийн Ж.Ч гэдэг лам үзмэрч нь мэдэгдэхгүй эр "шившлэг хийнэ, үрж болохгүй" гээд хоёр сая төгрөг авчруулсан ч улайн цайм аваад зугтаасан хэрэг үйлджээ. Хохирогч Цацал гэгчийг бүр хүүхэд хуурж мянга алхаад газар юм булаад зан үйл үйлдээд ир гэж явуулаад тэр хооронд нь хадганд ороосон хоёр сая төгрөгийг нь аваад талийжээ. Хохирогч болсон явдлын тухай "...Би юм үздэг Чин....гэдэг лам ахад Булган аймгийн шоронд байхад нь очиж үзүүлдэг байсан юм. 9820.....дугаараас залгаж чамд засал хийх хэрэгтэй байна. Би Улаанбаатар хотод байгаа гэж хэлсэн. Орой нь  20 цагийн үед Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд орших манай гэрт ирээд  2.000.000 төгрөг бэлд шившлэг хийгээд өгнө, долоо хоногийн дараа үрж болно гэхээр нь би АТМ-ээс нэг саяыг аваад бэлэн байсан мөнгөтэйгөө нийлүүлэн хоёр сая болгоод өгсөн. Лам гурил зуурч зан үйл хийгээд байсан.  Тэр гурилаа надад өгөөд чи хойшоо гарч мянга алхаад наад зүйлээ бул, би урагш 600 алхаад буцаад эндээ уулзъя гэсэн. Би  хойшоо алхаад буцаад ирэхэд  лам алга болсон.  Гэртээ ороод хадагтай мөнгөө үзэхэд бас л байхгүй  байсан. Тэгээд утас руу нь залгахад  холбогдох боломжгүй болсон. Би лам хүн зүгээр биз өгөх байх гээд орхисон. Сар гаруй хугацааны дараа  над руу залгаж “миний дүү сайн хүүхэд байна. Намайг цагдаад хэлээгүй” гээд “чиний хоёр сая төгрөг надад байна, шившлэг хийсэн учир үрж болохгүй байна. Одоо надад эмчилгээний 80 мянга  хэрэгтэй байна гэхээр нь би итгээд Анх гэсэн хүний Хаан банкны  данс руу шилжүүлсэн. Орой нь уулзаж миний мөнгийг өгнө гэсэн боловч утас нь холбогдохгүй болсон тул хэд  хоног харж байгаад цагдаад өргөдөл өгсөн" гэжээ.  Харин шившлэгтэй мөнгө аваад бултсан ламтан "....надад үзүүлдэг байсан дүү  Япон улсаас жаахан юм оруулж ирсэн чинь мөнгө төгрөг болохгүй байна  гэсэн. Би мөнгийг нь аравнайлж шившиж өгнө гээд  хоёр сая  төгрөгийг хадганд боолгож авсан.  Баатарсайхан гэдэг залуутай хамт очсон.  Тэгээд би нөгөө залууд энийг барьж бай гэтэл мөнгийг аваад зугтаасан. Би эхнэр дээр нь очиж хэлэхэд мэдэхгүй, хэд хоног гэртээ ирээгүй гэж  хэлсэн.  Би Баатарсайханд мөнгөө алдсан" гэж мэлзжээ.

 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших