Ухаалаг утсыг нь хураана гэснээс болж хуруугаа тайрчээ
Нийтэлсэн: 2016-03-11 00:29:14
Хятадын Сучжоу хотын 11 настай хүү Сяо Пин эцгийнхээ гар утсыг нь хураана гэсэн сүрдүүлгийн эсрэг баруун гарын долоовор хуруугаа тас огтолж эсэргүүцжээ. Энэ явдал оройн хоолны үеэр болсон гэнэ. Эцэг нь том хүү өглөөнөөс орой болтол гар утсаа шагайгаал оролдоод суудаг, дүүгээ хүртэл уруу татсан гэх зэрэг эхнэрийнхээ үглэхийг удаан сонсож явжээ. Эцэст нь хатуухан ярихаар шийдэж гар утсыг нь хураана гэсэнд хүү санаанад оромгүй үйлдлээр хариу барьжээ. Хүү шуудхан хоолны хутга аваад баруун гарынхаа долоовор хурууг үеэр нь тас огтлоод аав руугаа шидчихсэн гэнэ.
