Леонардо ДиКаприогийн ахыг хулгайн хэргээр эрэн сурвалжилж байна
Нийтэлсэн: 2016-03-11 00:26:41
Удтал хүлээсэн "Оскар"-аа авч магтаал сайшаалд умбан нэр алдар нь мандсан Леонардог ичээсэн хэрэг гарчээ. Түүний ах Адам Фарраг эхнэрийн хамт дэлгүүрээс 990 долларын бараа хулгайлсан хэргээр эрэн сурвалжилж байна. Алдартай дүүгийнхээ нэрийг хөөдсөн хулгайч хос одоогоор олдоогүй агаад баригдвал доод тал нь таван мянган доллароор торгуулах аж. Адам нь Леонардогийн эх нэгтэй эцэг өөртэй ах гэнэ. Тэрээр өмнө нь танхайрсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, үнэмлэхгүйгээр жолоо барьсан хэргээр шийтгүүлж байжээ.
