Байшин нь шатсан олон хүүхэдтэй орос эр амиа хорложээ
Нийтэлсэн: 2016-03-10 07:06:59

Эхнэрээ нас барсаны дараа долоон хүүхдээ ганцаараа тэжээж байсан цахилгаанчин эр толгой хоргоддог ганц байшин нь шатсаны дараа энэ сарын 3-нд амиа хорложээ. Насанд хүрээгүй долоон хүүхдээ орхиод одсон Желтовын үхэлд төр захиргааны байгууллагаууд ч буруутай гэнэ. Рязань мужийн эрх баригчдын зүгээс тухайн гэр бүлийг амбан захирагчийн ивээл халамжаар л амь зууж байгаа, аав нь архинд орсон гэх мэтээр хэтэрхий нэг талыг барьсан мэдээлэл санаатай цацсан өрх толгойлсон эцгийг сэтгэл санааны гүн хямралд оруулжээ. Мужийн захиргаа байр өгнө гэсэн боловч амласандаа хүрсэнгүй харин ч өөрсдөөр нь шоу сурталчилгаа хийсээр байжэ. гэтэл энэ сарын эхээр толгой хорогддог байшин нь шатахад эцэг нь ийнхүү долоон хүүхдээ орхин амиа хорлосон гэнэ.
NUUTS.mn
