Төрийн банкыг дээрэмдсэн этгээдүүдийг баривчилжээ
Нийтэлсэн: 2016-03-09 02:09:54
Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн хажуугийн "Төрийн банк"-ийг зэвсэгтэй этгээдүүд дээрэмджээ. Тус банкнаас хоёр сая төгрөг дээрэмдсэн байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шуурхай ажиллан гэмт хэрэгтнүүдийг баривчилсан бөгөөд Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат 30 настай, эрэгтэй Г гэгч нь бусадтай бүлэглэн, галт зэвсгээр дээрэм хийсэн аж. Энэ үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
