Нууц мэдээллийн уурхай

"Хачиртай инээд" хамтлагт явдаг бүсгүйг 60 мянгаар "зуучилсан" зуучлагч баригджээ

Нийтэлсэн: 2016-03-09 01:32:54

 Цахим орчинд биеэ үнэлэгчдийг зуучлах ажлыг фэйсбүүкээр гайгүй сайн хийж байсан Өмнөговийн Т.Ч гэдэг залуу баригджээ. Тэрээр "Saraa Saraa" гэсэн фэйсбүүк хаяг нээж "санхүү авна" гэсэн пост оруулсан охид бүсгүйчүүдтэй холбоо тогтоон өөрийнх нь дор ажиллах санал тавьж хэд хэдийг зуучилсан амжилттай ажиллагааныхаа дараа баригджээ. Өмнөговийн зуучлагч намхавтар нуруутай онигордуу нүдтэй агаад эхлээд өөртэй уншиаж шалгуулаад дараа "ажилд орох" шаардлагыг "санхүү авна" гэсэн бүх эмэгтэйчүүдэд тавьсан гэнэ. Эхний зуучлуулагч нь А.Б гэдэг бүсгүй байжээ. Тэрээр "Чой.....гэх хүнийг танина. Манай найз охин Дариймаа M.......сом сайтад “санхүү авна” гэсэн зар тавьсан байсан. Тэр хүн холбогдоод “санхүү авдаг уу, миний доор ажилла, мөн миний доор ажиллахын тулд надад шалгуулж надтай унтсан байх ёстой” гэсэн. Манай найз охин миний утасны дугаарыг өгөөд намайг холбосон.... "санхүү авдаг уу" гэхээр нь би “тийм” гэхэд  "би чамд ажлын санал тавих гэсэн юм, би чамд тогтмол хүн олж өгч байя, гадаадын иргэн бол 300--500 мянган  төгрөг байдаг" гэсэн. Тэгээд бас “надтай хамтарч ажиллахын тул эхлээд надад заавал шалгуулж надтай унтах ёстой” гэсэн. Би зөвшөөрөөгүй. Нэг өдөр Чой....  нь намайг ирж царай зүсээ харуул гээд цайзад 1000 оюутны байрны зүүн талын 9 давхар байранд хүрээд ир гэсэн.  Уулзахад би чамд байнга хүн олж өгч байя, уг нь надаар зуучлуулсан охид бүгд надтай унтаж шалгуулдаг юм гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөгүй. Тэгсэн чинь  за яахав энэ удаад чамайг шалгахгүйгээр авъя гэсэн. Би амжихгүй гэж явсаар байгаад 7 хоногийн дараа байх нэг хүнтэй уулзаж цагийн 60 мянгаар төгрөгөөр биеэүнэлсэн. Үүнээс 10.000 төгрөгийг Чой...гийн ХААН банкны данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш их олон хүн над руу "Чой...-оос чиний утсыг авсан" гэж ярьсан боловч уулзаагүй. Тэгэхэд  "чи дандаа амжихгүй болчихлоо, тийм ч ажилтай, ийм ч ажилтай гэж байх юм, ингэх байсан юм бол анхнаасаа чи яах гэж зөвшөөрсөн юм гээд уурласан. Сүүлдээ  холбоо барихаа больсон...” гэжээ. Дараагийн зуучлуулагч нь  Б.С гэдэг урлагийн талын бүсгүй байжээ. Тэрээр “…би Saraa saraa гэсэн фэйсбүүк хаягтай хүнтэй харилцаж байсан. Харин уулзаж байгаагүй. Saraa saraa-г эмэгтэй хүн байгаа гэж бодож байгаа. Яагаад гэвэл би ямар хүн байгааг нь мэдэх гээд зургаа явуул гэхэд надруу эмэгтэй хүний зураг явуулсан... Би фэйсбүүкт Б..........Я............гэсэн  хаягтай. Үүнээс гадна миний явдаг "Хачиртай инээд" жүжгийн хамтлагийн A...S.. гэсэн хаяг байдаг.  Энэ хаяг руу  Saraa saraa найз болж орж ирээд танилцсан.  Тэр надаас анх хэзээ бэлгийн харьцаанд орж байсан талаар үе үе асуудаг байсан. Би хариулдаггүй байсан. Тэгэхэд  чи биеэ үнэлдэг үү? Биеэ үнэлж сурах уу?, биеэ үнэлэх үү гэж асуудаг байсан. Тэгэхээр нь би хариуд нь болох л юм гэж бичсэн. Тэр над руу "гадуур хоноод ирлээ, биеэ үнэлж байгаад ирлээ" гэж чатлдаг байсан. Чаталж байхдаа би удахгүй Улаанбаатарт очих тухайгаа хэлсэн. Хотод ирсэний дараа Saraa saraa нь 60 мянган төгрөгөөр  биеэ үнэлэх санал тавьсан. Надад мөнгөний хэрэгцээ байсан тул зөвшөөрөөд утасны дугаараа өгсөн. Үүний дараа нэг хүн  залгаад Saraa saraa-raac утсыг чинь авсан гэж ярьсан. Тэр хүнтэй 50 мянган  төгрөгөөр бэлгийн харьцаанд орсон. Орой нь Saraa saraa нь 10 мянгыг нь  шилжүүлчих гээд дансны дугаараа явуулсан. Би шилжүүлж амжихгүй байна гэдгээ хэлэхэд  "би хүн явуулчихая, өгчих" гэсэн. Тэгээд маргааш нь бор хувцастай, намхан залуу Баянзүрх дүүргийн шөнийн захын үүдэнд ирж надаас авсан...” гэжээ. Фэйсбүүкээр зуучлагч Т.Чой..  “...2015 оны 9 дүгээр сард өдрийг нь санахгүй байна, би Saraa Saraa гэсэн фэйсбүүк хаягийг нээсэн. Энэ хаягийг би хүмүүсийг өдөх гэж нээсэн юм. Эхлээд  найз болоод  зүгээр л энгийн юм бичиж чаталдаг байсан. 9 дүгээр сарын сүүлээс энэ хаяган дээрээ "охид зуучилна, дугаар зарна" гэсэн пост тавьсан. …Охин зуучилна гэсэн постын дагуу над руу чаталсан хүнд 8880......дугаартай охины дугаарыг өгч зуучилж өгсөн. Эмэгтэйг зуучилж өгсний хөлсөнд эмэгтэйгээс 10 мянган төгрөгийг ХААН банкны  дансаар шилжүүлэн авсан. Энэ миний анхны охин зуучилж өгөөд авсан мөнгө. Дараа нь би A....... гэсэн фэйсбүүк хаяг руу санхүү авдаг уу гэж чаталсан. Хариуд нь авдаг гэсэн. Тэгэхээр нь  60 мянгаар зуучлаад 10 мянгыг нь бэлнээр авсан. Сайтаас санхүү авна гэсэн охидын утсыг аваад охин зуучилна, дугаар зарна гэсэн постын дагуу над руу чатласан хүнд дугаарыг нь өгч 5000-10000 төгрөг авч байсан. Ийм байдлаар нийтдээ 150--200 мянган төгрөг олсон.... би Б-т надтай бэлгийн харьдаанд орох эсвэл зуучилсан хүний тоогоор 10 мянгыг  өгч байх хүсэлт тавьсан. Тэр бэлгийн харьцаанд орохгүй, харин мөнгийг нь өгье гэсэн  санал тавьсан…” гэжээ.

 
NUUTS.mn
 

 

 

 

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших