Нууц мэдээллийн уурхай

Хүчиндэж байхад нь татаж босгоод баривчилсан явдал Дарханд гарчээ

Нийтэлсэн: 2016-03-07 02:56:10

 Сонор сэрэмжтэй харуулын ачаар согтуу эмэгтэйг хүчирхийлж байсан гурван залууг үйлдэл дээр нь баривчилж чаджээ. Бүр нэгийг нь эмэгтэйн дээр “ажиллаж”  байхад нь мөрнөөс нь татаж босгоод юу болж байгааг ойлгоогүй хүчирхийлэгчийг гавлаж орхижээ. Харчин овогт Д. М, Боржигон овогт Т. Э, Бэсүд овогт А.Ж нар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан-50” цогцолборын хашааны  баруун талд  27 настай Л.О-ийг согтууруулах ундаа хэрэглэсэн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. А.Ж нь мэдүүлэхдээ “.. Хүлэг баарнаас найз Э, М нарын хамт гарахдаа авч гарсан эмэгтэйг авч явж байгаад 50 цогцолборын хашааны гадаа хүчиндсэн нь үнэн. Хохирогч бид гуравт хүчиндүүлэх үедээ хөдөлгөөн хийх юм ярих чадваргүй болтлоо согтуу байсан. Бид нар ээлжлэн үүрээд хохирогчийг авч явж Дархан 50 цогцолборын хашааны гадна талд хурьцал үйлдсэн нь үнэн...” гэжээ.Харин хохирогч “... Дарханы үйлчилгээний төвийн тэнд байдаг Хүлэг бааранд орсон. Бааранд ороод 0,5 литрийн шилтэй 2 Эсса нэртэй пиво худалдаж авч ганцаараа уугаад дуусч байтал бааранд байсан 2 танихгүй залуу ирээд намайг танилцъя гэсэн. Тухайн үед би тэр 2 залууд нэрээ хэлсэн тэр 2 надад нэрээ хэлсэн. Одоо нэрийг нь санахгүй байна. Тэгээд ямар ч байсан тухайн 2 залуугийн нэг нь намайг баарнаас гаргаад үүрээд байх шиг байсан. Хоорондоо чи үүр, би үүр гээд хэлээд байсан. Цаашаа юу болсныг санахгүй байна. Нэг ухаан орсон чинь би гадаа хаана байгаа нь мэдэгдэхгүй бандааш өмд 2 маань давхар өвдөг хүртэл шувтлагдсан бэлэг эрхтэн маань нойтон болоод бохирдсон байсан. Цамц хөхөвч зэрэг тайлагдаагүй мөртлөө цээж хүртэл сөхөгдсөн байсан. Нэг эмэгтэй намайг босоорой гээд цагдаагийн машинд суулгаад Цагдаагийн газар авчирч мэдүүлэг авсан. Миний зүүн гар талын булчин хэсэгт хөхөрсөн, мөн хөлний гуя хэсэг, мөн гэдэсний зүүн хэсэгт, мөн умдагны хэсэгт хөхөрсөн байсан. Баруун талын хөхөнд хөндүүртэй болсон байсан . Гэхдээ энэ залуучууд надаас уучлалт гуйж эмчилгээний зардал хохиролд нийт 3.2 сая төгрөг төлсөн тул  санал гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй...” гэжээ. Энэ хэргийг илрүүлэхэд "гүн туслалцаа" үзүүлсэн барилгын манаач  “...3 залуу нэг эмэгтэйг үүрсэн Дархан 50 цогцолборын хашааны ёроолыг дагаад манай барилга чиглээд явж байсан. Эхлээд би согтуу залуучууд нэг нь тасарч унаад тасарсан нэгнийгээ үүрээд явна даа гэж бодоод тоогоогүй. Тэгсэн тэр залуучуудыг хараад байтал 3 залуу байсан ба нэг залуу нь нэг эмэгтэйг үүрсэн, нэг залуу нь эмэгтэй хүний оосортой цүнх гартаа барьсан нилээд яарсан шинжтэй хурдан, хурдан алхаад ирж явсан. Үүрүүлсэн эмэгтэй нь нилээд согтуу байгаа шинжтэй ямар ч тэмцэх чадваргүй бололтой дуу ч гаргалгүй толгойг нь хойшоо унжуулчихаад хөлийг нь мөрөн дээрээ шуудайтай юм үүрсэн юм шиг үүрсэн байдалтай явж байсан. Тэгээд тэдгээр 3 залуу нөгөө эмэгтэйг үүрээд манай барилгын хашаанд нилээд ойртоод ирэхээр нь надад нэг л сэжигтэй санагдаад би манаачийн путикнээсээ сэм хараад барилгын хашаан дотуураа нөгөө хүмүүсийн явсан зүгт дагаад аяархан явтал Дархан 50 цогцолборын хашаа болон манай барилгын хашаа хоёрын завсар харанхуй хэсэгт нөгөө 3 залуу үүрч явсан хүүхнээ газарт буулгасан. Тэгэхээр нь би яаж байгаа юм болоо гэж бодоод хашааны завсараар нилээд ойртож ирээд хартал улаан хүрэн өнгийн богино куртик өмссөн залуу нь хүүхнийг үүрч явснаа газарт буулгаад эхлээд тэр хүүхний өмдийг тайлаад өөрийнхөө өмдийг шувталж байгаад нөгөө хүүхнийг хүчиндэж эхэлсэн. Тэр хүүхэн нилээд согтуу байгаа бололтой ямар ч дуу чимээ гаргалгүй газар цасан дээр эсэргүүцэл үзүүлж чадахааргүй байдалтай хэвтээд байсан. Тэгээд улаан куртиктэй залуу босоод өмдөө татаад дуусахад арай намхан биетэй бараан өнгийн хувцастай залуу нь хүүхэн дээр ирээд өмдөө өвдөг хүртэл шувтлаад улаан куртиктэй залуугийн хүчиндсэн хүүхнийг хүчиндэж эхэлсэн. Тэгсэн улаан куртиктэй залуутай хамт тамхи татаад зогсож байсан бараан хувцастай залуу нь нөгөө хүүхэн дээр ирээд адилхан өмдөө шувтлаад нөгөө хүүхнийг хүчиндэж эхэлсэн. Хүчиндэж байхад нь цагдаад дуудлага өгөөд хамт очиж хамгийн сүүлд хүчирхийлж  байсан залуугийн хувцаснаас нь татаж босгоод барьж авсан...” гэжээ.

 

Нууц.МН

Нийт сэтгэгдэл: 1
  1. muugii d hahaha /202.179.29.69/ 2017-01-05 21:09:53

    uvsiinhan 20 z***uu dandaa jijighen boojgoitoi orool garaad baisan baih daa huurhii muu ohin

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших