Лифтэнд гацсан хятад эмэгтэй өлбөрч харангадаж үхжээ
Нийтэлсэн: 2016-03-07 00:34:50
Хонгконгийн хэвлэлүүдэд мэдээлснээр Хятадын Сиань хотын нэгэн барилгын 10-11 давхрын хооронд цахилгаан шатанд гацсан эмэгтэй өлбөрч харангадаж үхжээ. Сарын дараа л өмхий үнэр үнэртэх үед сая гацсан цахилгаан шатны тухай санаж шалгаж үзэхэд зовж тарчилж үхсэн эмэгтэйн муудсан цогцос гарч иржээ. Тэрээр лифтний ханыг цохиж мөргөж өшиглөж бүр хумсаараа маажсан байсан гэнэ. Цахилгаан шат гацаад сар болоход яагаад хэн ч хэл ам гаргаагүй нь олны гайхлыг төрүүлжээ. Оршин суугчид нь орилох хашгирах чимээ сонсоогүй гэсэн бол талийгаачийн ар гэрийнхэн хайж сураглаагүй байсан гэнэ. Одоогоор СӨХ-ны ажилтнуудад нь хэрэг үүсгэжээ.
NUUTS.mn
