Өмнөд Солонгос дэлхийн хамгийн аз жаргалгүй улсаар тодорчээ
Нийтэлсэн: 2016-03-04 03:30:06

Саяхан Сөүлд солонгосчуудын “аз жаргалант” амьдралын тухай цуврал ном бичсэн зохиолч эмэгтэй Чхве Юн Хи сэтгэл санааны гуртал гансралаас болж амиа хорлосон. Араас нь талийгаач эхнэрийнхээ туслахаар ажилладаг нөхөр нь өөрийгөө егүүтгэжээ. Өмнөдийнхний дунд явуулсан судалгаагаар 10 хүн тутмын долоо нь өөрийгөө аз жаргалгүй гэж үздэг болохыг тогтоожээ. Солонгосчуудын аз жаргал сэтгэл ханамжийн байдлыг хоёрхон хэмжүүрээр л хэмжихэд ард иргэд нь ажлын асар их дарамтаас болж сэтгэлийн гутралтай бас өөртөө итгэлгүй сэтгэл хангалуун бус явдаг нь харагддаг. Муулаад байдаг Хойд Солонгосд гэхэд л ажлын цагийг нарийн хуульчилсан хуультай, долоо хоногт хоёр удаа амардаг. Гэхдээ тэнд үе үе бүхнийтээрээ субботник хийдэг нь үнэн. Тэгвэл Өмнөдөд одоо ч гэсэн өдөрт 14-16 цаг ажиллаж долоо хоногт ганцхан өдөр хагас дутуу амарч байна. Захирал дарга нь яваагүй үед ажлаасаа тардаггүй бичигдээгүй хуультай. Хэрвээ дарга нь суугаад л байвал хэн ч гарч чадахгүй ажилласаар л байдаг гэнэ. Үүн дээр ажлын хүнд нөхцөл дарамт шахалт, алдаа гаргах халагдахаас айх айдас зэрэг нь тухайн ажилтны ердөө л ажлын машин болгон хувиргасан. Сэтгэлзүйн асар их дарамт стрессээс болж Өмнөдөд архидалт асар их нэмэгдсэн гэнэ. Түүнээс гадна Өмнөдөд өөрийн гадаад төрхөндөө сэтгэл хангалуун явдаг нэг ч хүн байхгүй гэдэг. Өөрөөсөө гутах чамлах зэрэг нь яван явсаар нийгмийн чанартай үзэгдэл болон хувирч эцэст гоо сайхны мэс засал бүгдээрээ хошуурсан. Өмнөд Солонгос өдгөө жилд хийгддэг гоо сайхны мэс заслын тоо хамрагсадын хувь хэмжээгээр дэлхийд нэгд ордог. Гоо сайхны мэс засал хэт өргөжих нь үндэстний өвөрмөц төрхөө гээх аюул дагуулдаг. Барууныхан Өмнөдийн залуусыг өөрийн нүүр төрхөө алдсан европжсон гэж шүүмжилдэг. Харин жинхэнэ солонгос хүний төрх царайг зөвхөн Хойдоос харж болох гэнэ.
