45-тай хятад эр эхнэр авч өгсөнгүй хэмээн аавыгаа зодож хөнөөжээ
Нийтэлсэн: 2016-03-04 01:54:41
Хятадын Ганьсу мужиийн Яажунг сууринд 45 настай эр эхнэр олж өгсөнгүй хэмээн 69 настай эцгийгээ зодсон тухай “Lanzhou Morning Post” сонинд мэдээлжээ. Суурингийн иргэдийн мэдээлснээр сар шинийн баяраас хойш хэдэнтээ зодсон аж. Өнгөрсөн хоёрдахь өдөр ахин зодоход нь ээж бага хүүгээ дуудахаар хажуугийн тосгон луу гүйжээ. Тэднийг ирэхэд хэрцгийгээр зодуулсан өвгөн гэртээ хэвтэж байжээ. Түргэн тусламж ирж эмнэлэгт хүргэсэн ч бэртэл гэмтлээсээ болж нас барсан аж. Харин хүү нь хутга бариад амиа хорлоно хэмээн сүрдүүлж цагдаа нарын эсрэг гурван цаг гаруй эсэргүүцэл үзүүлсэн гэнэ. Эцэст нь нулимс асгаруулах хий цацаж байж эцгээ хөнөөсөн эрийг барьж авчээ. Мөрдөн байцаалтын явцад Вэй нь дөч гартлаа эцэг эхтэйгээ хамт амьдарчээ. Гэр бүл нь ядуу тул түүнийг сургуульд явуулж чадсангүй. Мөн инж хуримын зардлыг гаргах бэлгүй тул ажил мэрэгжилгүй Вей удтал ганц бие явсан гэнэ. Түүний найз нар үе тэнгийнхэн нь бүгд гэрлэсэн тул сэтгэл санааны дарамттай хямралтай байсан тухай гэрчүүд ярьжээ. Эцэст нь 69 настай эцгээ гэрлэх хөрөнгө мөнгө цуглуулж бэлдсэнгүй, эхнэр авч өгсөнгүй хэмээн зодсоор хөнөөжээ.
NUUTS.mn
