12 настай охин Исламын улсын толгой алуурчин болжээ
Нийтэлсэн: 2016-03-04 01:48:53

Өнгөрсөн оны сүүлээр Исламын улсын толгой алуурчин Жихад Жоныг Америкийн тусгай албаныхан устгасан. Өдгөө түүний орыг Жихад Жэйн гэдэг 12 настай охин эзэлсэн тухай мэдээллийг Исламын улсынхан тараажээ. “The Daily Sta”r сонинд мэдээлснээр шинээр тодорсон “гэсгээч” Жихад Жэйн нь Иракийн Ниневий хотод таван эмэгтэйг гардан цаазалсан гэнэ. Цаазын тогтоолыг уншсаны дараа 12 настай охин хөөрхий эмэгтэйчүүдийг автоматоор сурамгай шүршиж хөнөөсөн байна. Алагдагсадын дунд Исламын улсын дайчдыг эмчлэхээс татгалзасан докторын зэрэгтэй эмэгтэй эмч байсан аж. Ийнхүү лалынхан эмэгтэй хүүхдийг цаазын ял гүйцэтгэгчээр ашиглаж эхэлжээ.
NUUTS.mn
