“Баянбогд Сочин”-ы захирал Баяндэлгэр сумын тендерийн 12 сая төгрөг аваад “бултжээ”
Нийтэлсэн: 2016-03-04 01:21:25
Төв аймгийн Баяндэлгэр сумынхан хотын “Баянбогд Сочин” гэдэг компанид ЗДТГ-ын захиалгаар таван машины грааж барих тендерийн 12 сая төгрөгөө өгөөд алджээ. Уг нь тус компани зарласан тендерийг нь тоож оролцсон цорын ганц аж ахуйн нэгж байжээ. Болсон явдлын тухай тендерийн үнэлгээний хорооны дарга Ё.Батхуяг “...Гэрч Ё.Батхуягийн “...Манай Баяндэлгэр сум нийтийн зориулалттай дулаан грааж барихаар 2014 онд орон нутгийн хөгжлийн сангаас 20 сая төгрөг төсөвлөж, 2014 оны 5 сарын 22-ны өдөр тендэр зарлаад 2014 оны 6-р сарын 02-нд тендэрийн материалыг нээхэд нэг ч материал ирээгүй байсан учир тендэрийн хороо хуралдаад дахин 10 хоногоор сунгаасан. Засаг даргын орлогч Г.Баасанжаваар ахлуулсан тендэрийн хороо хуралдаж тендэрийн материалыг нээхэд тендэрт “Баянбогд Сончин” -ы материал ганцаараа ирсэн байсан. Тэгээд тендэрийн хороо хуралдаж зөвшилцөж хуралдаад Баянбогд Сончин-аас граажийг ямар материалаар барих зэрэг зарим зүйлийг тодруулсны дараа гэрээ байгуулах эсэхээ шийдвэрлэхээр болж дахин 10 хоногоор хойшдуулсан. Дахин тендэрийн хороо хуралдаж материалыг үзэхэд Баянбогд Сончин нь гражийн барилгыг хуучин барилгын хананы хийцээр барих саналыг бичгээр ирүүлсэн байсныг үзээд тендэрийн хороо зөвшилцөж гэрээ байгуулах шийдвэрт хүрсэн. Тус компанийн захирал Д.Ч ирж уулзаад манай компанийн зүгээс Хятадад граажийн сэндвич үйлдвэрлүүлэхээр болсон гээд ажлын хөлсний 80 хувийг олгохыг хүссэн боловч дарга нар зөвшилцөөд гэрээ байгуулан ажлын хөлсний 60 хувийг буюу 12 сая төгрөг тус компанийн дансанд хийж өгсөн. Түүнээс хойш ажлаа эхлүүлэлгүй байж байгаад 2014 оны 9-р сард захирал нь хэдэн хүнтэй ирж хундаам ухна гэж 6 нүх ухаад яваад түүнээс хойш эргэж ирээгүй. Д.Ч-тай Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Ё.Батхуяг бид уулзахад удахгүй хийж өгнө гэсээр өдийг хүрсэн. Сумын орлогч 2015 оны 3-р сард уулзахаар Улаанбаатар хот руу очиход 61-ийн гарам дээр байна, одоо очлоо гэж хэлээд тэр өдрөө ирээгүй алга болсон. Удаа дараа уулзах гэсэн боловч уулзахгүй утсаар ярихаар удахгүй хийнэ гэж худлаа хэлээд байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан” гэжээ. Компаний ажилтан нь “..захирал Ч нь Төв аймгийн Баяндэлгэр сумын нийтийн хэрэгцээний 5 автомашины багтаамжтай грааж барих тендэр зарласан байна гээд үзүүлсэн. Би зургийг үзээд тооцоо хийхэд санал болгосон 20 сая төгрөгөнд багтахгүй барилга байсан учраас хэрэггүй ашиггүй юм байна гэж хэлсэн. Түүнээс хойш 2 сарын Баяндэлгэр сумын грааж барих тендэрт ялчихлаа гэж хэлээд гэрээ хийнэ гээд яваад өгсөн. Удалгүй урьдчилгаа 12 сая төгрөгийг авсан байсан. Би тэр мөнгийг хэн юунд зарцуулсаныг мэдэхгүй, 130.000 төгрөг авч байсан. Үүнийг бензин шатахуун, тамхи хоолонд зарцуулсан” гэжээ. “Баянбогд Сочин” компаний захирлын хөрөнгө завшсан гэж үзсэн ч Өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болгосон гэнэ.