Ш.Сайхансамбуу “галдан шатаагчдад” эр хүн шиг хариу өгчээ
Нийтэлсэн: 2016-03-03 04:01:59

Нарантуул зах яагаад байн байн шатаад байгааг Монголд ганцхан хүн мэдэж байгаа нь эзэн нь аж. Ш.Сайхансамбуу гэх хаягнаас "Нарантуул бол миний зах биш Нарантуул бол олон хүний амьдралыг авч яваа ажил хөдөлмөр, аз жаргал буцалсан газар. Би хэн шатаагаад байгааг мэдэж байна. Намайг чадах гээд байгаа бол надтай шууд үз. Битгий амьдрах гэж хөдөлмөрлөж яваа хүмүүсээр тоглоод бай. Тэдний ард үр хүүхэд гэр бүл нь бий" гэж жиргэлээ.
