Нууц мэдээллийн уурхай

Элтон Жон 280 сая долларын хөрөнгөнөөсөө хоёр өргөмөл хүүдээ юу ч өгсөнгүй

Нийтэлсэн: 2016-03-03 03:44:29

Английн алдарт дуучин Элтон Жон нь ижил хүйстэн, хоёр ч хүүхэд өргөн авсан гэдгийг эрхэм уншигчид маань мэднэ. Тэрээр  бэлгийн хамтрагч Дэвид Фэрништэй гэрлэсний дараа хоёр эрэгтэй хүүхэд өргөн авсан ч өдгөө таван настай Захари, гурван настай Эйлажидаа шоу бизнесд насан туршдаа хөдөлмөрлөж олсон 200 сая евро буюу 290 сая долларын хөрөнгөнөөсөө нэг ч зоос үлдээлгүй буян санд хандивлах тухай “The Sunday Times” сонин мэдээлжээ. Хатуу сэтгэлт ижил хүйстэн эцэг хоёр хүүдээ мөнгөний оронд ажил хөдөлмөрт махруу явах сайхан сургаал захижээ. Тэрээр сонинд ярилцлага өгөхдөө “...би эцэг хүний хувьд бусдын адил үр хүүхдээ юугаар ч дутахгүй сайн сайхан яваасай гэж хүсдэг. Гэхдээ л төрөхдөө  алтан аяганаас ус хувьтай гээд хөвгүүд маань сэтгэчихвэл би тэдний ирээдүйг өөрийн гараараа баллаж байгаатай адил юм” гэжээ. Мөн “...миний хөвгүүд өөр өөрийн гайхамшигт хувь заяатайгаар хүн болж төрсөн. Гэхдээ би тэднийг жирийн гэр бүлээс гаралтай хэмээн хоосон жүжиг тавихгүй. Хэдий хэвийн бус гэр бүлээс гаралтай ч хоёр хүү минь ажил хөдөлмөрийг амьдралын эх үндэс гэж үздэг хамгийн чухал хүмүүжилтэй болох ёстой” гэжээ. Гэхдээ өөрт нь гэр бүл үр хүүхдийн аз жаргалыг мэдрүүлсэн хоёр хүүдээ арай тэгж хатуурхахгүй бололтой.  “Би одоогоор банк даатгалын байгууллагатай гэрээ хийж байна. Хоёр хүүхэд маань насанд хүрч бие даатлаа юугаар ч гачигдахгүй өснө. Гэхдээ тэд миний цуглуулсан бүх хөрөнгийг бүгдийг нь авахгүй. Би өөрийн энэ хөрөнгөө олон жилийн шургуу бас хүнд хөдөлмөрийн үрээр олж авсан. Тэд ч гэсэн өөрсдийн хөрөнгөө өөрсдөө ажиллаж бүтээх учиртай” хэмээн Элтон Жон ярьжээ.

 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших