Нууц мэдээллийн уурхай

Ж.Батзандан: Булганы биеийн байдал харьцангуй гайгүй байна

Нийтэлсэн: 2016-03-03 01:34:44

Өчигдөр Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан хоригдсон талийгаачийн гэргий Б.Булгантай уулзсан. Цагдан хоригдоод гурван сар гаруй өнгөрөөд байхад ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй байгаа талаар ээж Д.Байгальмаа нь УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хандсан билээ. Энэ асуудлын дагуу Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан болон ажлын хэсгийнхэн Улсын прокурорын зөвшөөрлийн дагуу Б.Булгантай уулзаж, түүний биеийн байдал, хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэх, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандангаас тодрууллаа.

-С.Зориг агсны гэргий Б.Булгантай уулзаад иржээ. Уулзалт ямархуу болсон бэ?
-Булганы ээж Байгалийн өгсөн өргөдлийн дагуу Төв аймгийн Цагдан хорих төвд очиж иргэн Булгантай уулзалт хийлээ. Хоёр хуулийн хэрэгжилтэд хяналт тавьсан. Нэгдүгээрт, Сэжигтэн яллагдагчийг цагдан хорих тухай хууль, хоёрдугаарт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилт ямар байна вэ гэдгийг шалгасан.
-Шалгалтын дүн гарсан уу?
-Ажлын хэсгийн дүн ирэх долоо хоногт гарна.
-Б.Булганы биеийн байдал ямар байна вэ. Зарим хэвлэлээр биеийнх нь байдал муу байгаа гэх зэргээр бичиж байсан?
-Булганы биеийн байдал харьцангуй гайгүй байна. Хоригдож байгаа байрны нөхцөл байдлын талаар өөрөө ямар нэгэн гомдол байхгүй гэсэн.
-Ямар нэгэн хүсэлт тавьсан уу?
-Хоёр хүсэлт тавьсан. Өмгөөлөгчтэйгээ тогтмол, долоо хоногт дор хаяж нэг удаа уулзмаар байна гэсэн. Мөн унших ном, сэтгүүл тогтмол оруулж өгөөч гэсэн. Өөр надад санаа зовох зүйлгүй. Бүх зүйл шударгаар шийдэгдэнэ гэдэгт итгэж байна гэж хэлсэн.
-Одоо Өргөдлийн байнгын хороо асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Өргөдлийн байнгын хороо Хяналтын прокурорт Булганы саналыг дамжуулна. Мөн гэр бүлийнх нь хүмүүстэй уулзана.
-Энэ хэрэгт холбогдуулан хоёр хүнийг Эрдэнэтээс баривчилсан гэсэн мэдээлэл байсан. Ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй байгаа, хаана хоригдож байгааг нь мэдэхгүй байна гэсэн өргөдөл байнгын хороон дээр ирсэн гэж байсан. Энэ хүмүүстэй уулзах боломж байдаг юм уу?
-Тэр хүмүүсийн өргөдлийн талаар О.Баасанхүү даргын үед арга хэмжээ авсан гэж сонссон. Миний үед тэр өргөдөл хаагдсан байсан.
 
 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших