С.Ганбаатар ганцаараа семинардаж байна

Төрхөмдөө учраа олохгүй байгаа ХҮН төр барилцана гэдэгт итгэж чадахгүй байна. Гараа сайн бол бариа сайн гэдэг. Гэтэл төрөөд удаагүй атлаа хөнжилдөө хөлөө жийлцэж эхэлсэн нь энэ намын ирээдүй бүрхэг гэдгийг харууллаа. Одоогийн байдлаар ХҮН-ын Төв хороо нь хоёр тусдаа хуралдаж байна. Нэг хэсэг нь хуралдаад С.Ганбаатарыг намын даргаас нь огцруулж Б.Найдалааг оронд нь сонголоо. Нөгөө талд нь бас нэг төв хороо хуралдаж тэнд С.Ганбаатар семинарлаж байгаа аж. Нэг төв хорооны хоёр өөр зургаас харахад Б.Найдалаагийн хурал нь олон хүнтэй С.Ганбаатарын хуралд өөрөөс нь өөр хүн алга байна. Хоёр хурлын аль хүчинтэйг хэлчих жинтэй улстөрч энэ намд даанч алга даа...
NUUTS.mn
