Нууц мэдээллийн уурхай

ХҮН-ын ЕНБД асан Т.Доржханд: С.Ганбаатар ганцаарчилсан тоглолттой тул намын дарга байж таарахгүй

Нийтэлсэн: 2016-03-02 05:37:13

 Дөнгөж саяхан шинэ даргатай болсон ХҮН-аас хэвлэлийн хурал хийлээ. Уг хурлаар Намын төв хорооноос гаргасан шийдвэрүүдийг сэтгүүлчдэд танилцуулсан. Тодруулбал, уг хурлаар ХҮН-ын дарга С.Ганбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд намын дэд дарга Б.Найдалааг намынхаа даргаар сонгожээ. Мөн уг хурлын үеэр намын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржханд өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Т.Доржхандын оронд намын УЗ-ын гишүүн Д.Гантулга томилогджээ. Өнөөдрийн хуралдаанд С.Ганбаатар оролцоогүй байна.

ХҮН-ын шинээр томилогдсон дарга Б.Найдалаа: Маргааш хурал болохгүй 
-Өнөөдөр танай нам гэнэт хуралдаж их сонирхолтой шийдвэр гаргалаа. Уг хурлыг хууль бус гэж танай намын зарим гишүүд мэдэгдээд байна. Хурлаар намын дүрэм зөрчсөн үү? 
-Монгол Улсад хууль дүрэм гэж байдаг юм бол, гишүүдийн өргөдөг "ЗА" андгай гэж байдаг юм бол, намын дотоод дүрэм журам гэж байдаг юм бол гомдол гаргаж байгаа хүмүүс ичих хэрэгтэй. Намын дарга нар нь худлаа яриад байвал иргэд бидэнд итгэх итгэлгүй болно. Бидний анх ярьж гарч ирсэн зүйл бүгд үнэ цэнэгүй болно.
-Уг нь маргааш Намын төв хороо хуралдана гэж зарлаж байсан ч өнөөдөр болчихлоо. Ингэснээр маргаашийн хурал хүчингүй болж байгаа гэсэн үг үү?
-Тийм. Маргааш хурал болохгүй.
-Намын генсек үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гарсан байна. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Өөрөө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Бид намын дүрмийн дагуу чөлөөлсөн. Түүний оронд Д.Гантулга томилогдсон.
 
ХҮН-ын ЕНБД асан Т.Доржханд: Хариуцлагаа хүлээсэн
-C.Ганбаатарыг ямар үндэслэлээр чөлөөлөх шийдвэр гаргасан бэ?
-Хариуцлагын ерөнхий хорооны үндсэн үүрэг бол намын дарга, дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын үйл ажиллагаанд хяналт тавьж, хариуцлага тооцох дүгнэлт гаргадаг үүрэгтэй. ХҮ нам хариуцлагатай, дарга байна уу, жирийн гишүүн байна уу хамаагүй намын гишүүдэд хариуцлага тооцдог, түүгээрээ ялгардаг байх ёстой. Хариуцлагын ерөнхий хорооны дүгнэлтээр намын даргын явуулж байгаа үйл ажиллагаа намын дүрэм болон холбогдох хуулиудыг зөрчсөн учраас хариуцлага тооцно уу гэсэн дүгнэлтийг намын төв хороонд өгсөн. Нэгдүгээрт, хариуцлагын ерөнхий хороо гэдэг дээд шатны байгууллагын тушаал гарган татан буулгасан. Өөрийг нь хянах ёстой субьектыг татан буулгаснаар намайг намын Ерөнхийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхад гадагшаа томилолтоор явсан хойгуур энэ тушаалыг гаргасан. Намын дарга хүн Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ижил нам дотор болж байгаа үйл явдалыг зохион байгуулж, эв нэгдлийг нь хангах үүрэгтэй. Гэтэл намын дарга болоод хоёр гуравхан долоо хоногийн дотор анхны тушаалаараа намын Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлж, хоёр дахь тушаалаараа Хариуцлагын ерөнхий хороог татан буулгасан. Тэгэхээр энэ хүн багийн системээр, намын зарчмаар олон түмний итгэлийг аваад явж чадахгүй гэж үзсэн. Магадгүй сайн улстөрч, сайн тэмцэгч байж болно. Гэхдээ энэ нь ганцаарчилсан тоглолттой хүн. Гэтэл бид нэг хүнээс үл хамаарах системийг бий болгоно, дүрэм журмын дагуу үйл ажиллагаагаа явуулна гэсэн итгэл үнэмшилтэй байсан. Харамсалтай нь тэр дүрэм журмыг базаад хаячихлаа. Тэгэхээр итгэл үнэмшлээрээ нэгдсэн энэ олон хүмүүсийн итгэл, найдварыг бид нэг хүний эрх ашгаас болж огоорч болохгүй. Шинэ нам гэдэг утгаараа бүтцийн хувьд бэхжээгүй байж болно. Гэхдээ дүрэм журмаа барьдаг, инстуцыг бий болгодог нам байна гэсэн агуулгаар хариуцлага тооцсон. Намын төв хороо өнөөдөр хуралдаж олонхын шийдвэрээр намын даргад хариуцлага тооцох нь зүйтэй. Ингэж байж бид цаашдаа цэвэр хариуцлага, бодлогыг бий болгож, ард түмний итгэлийг хүлээнэ.
-Та ямар шалтгаанаар Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа өгсөн бэ?
-Энэ байдлыг үүсгэх нөхцөл болсон байж магадгүй гэж үзээд хариуцлагаа хүлээгээд Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа өгөх хүсэлтээ өгсөн. Өнөөдөр шийдвэрлэгдсэн.
-Таныг намынхаа тамгыг булаагаад зугтсан гэсэн мэдээлэл яваад байна?
-Дөнгөж сая намынхаа шинэ удирдлагад хүлээлгэж өгсөн.
 
 
 
NUUTS.mn
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших