Эхнэртэй нь унтсан залууг орцонд 30 минут шалдан зогсоосон хэрэг гарчээ
Нийтэлсэн: 2016-03-02 05:20:09
“Орчлон” сургуулийн фитнесиийн багш эр эхнэртэй нь унтсан залууг ганц сайн хашраагаад гурван жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Харин айлын эхнэрийг эзгүйчилсэн Батболд гэдэг залуугийн уруул сэтэрч зүүн нүдний ухархай нь цөмөрчээ. Энэ хэрэг Сүхбаатар дүүргийн 6-р хорооны ... хотхоны 2-р байрны ... тоотод болсон. Биеийн тамирын багш мэргэжилтэй шүүгдэгч “шөнө 02 цагийн үед гэртээ ирээд хаалгаа тогшиход онгойлгож өгөөгүй хэрнээ дотор нь хүн дуугараад байсан. Тэгээд би гэрийнхээ тагтаар орсон. Намайг орох үед том өрөөнд хүн байгаагүй, жижиг өрөөнд хохирогч, манай эхнэр Төгс нар хүүхдийн орон дээр нүцгэн хэвтэж байхаар нь би хохирогчийг нүцгэн чигээр нь гэрээс түлхэж гаргасан. Дараа нь буцаж хохирогчийг оруулж ирээд 2 удаа цохисон” гэжээ. Харин хохирогч Батболд “…Төгсөө надад хэлэхдээ нөхрөөсөө салаад 2 сар болж байна гэсэн. Нөхөр нь гэх залуу шөнө орж ирээд намайг хаалгаар гаргасан, би хувцасгүй байсан учир орцонд нь зогсож байтал гарч ирээд чи зайлахгүй юу хийж байгаа юм гэхээр нь би хувцсаа авъя гэсэн чинь шууд нүүр рүү цохиод дээд уруулын зүүн тал сэтэрч цус гоожсон. Тэгээд намайг шатны уруу авч шидэхэд бөгсөөрөө унаад нуруугаараа өнхөрсөн. Би босч ирээд чи хоёрын хооронд ингэж байхаар араа даавал тултал нь зодчих гэсэн чинь намайг гэртээ чирж оруулаад коридорд 30 минут орчим зодсон. Цусаа цусаа угаа гээд ванны өрөө рүү оруулсан. Намайг ванны өрөөнд цусаа угааж байхад ширээн дээр байсан HTC desire маркийн хар өнгийн гар утсыг ванны өрөөний хана руу шидсэн чинь таг, зай нь бутраад гар утас маань ванн дотор унасан. Энэ асуудал 03 цагийн үед болсон ба 06 цагийн үед би гэрээс нь гарсан. Зодуулсны улмаас зүүн нүдний ухархайн яс цөмөрч одоо солир хардаг болсон. Би шүүгдэгчид гомдолтой байгаа. Миний хохирол арилаагүй,би залуу хүн гоо сайхан талаасаа ч гэсэн хохирсон, цаашид хагалгаанд орох тул хагалгааны зардлаа нэхэмжилж байна” гэжээ. Харин хэргийн эзэн болсон эхнэр нь “....Би Батболдод нөхрөөсөө салсан гэж худлаа хэлсэн. Нөхөр бид хоёр гэр бүлийн жижиг маргаантай байсан болохоор хашраах зорилгоор салсан гэж хэлсэн юм... Батболд орцонд хувцсаа авъя гээд нүцгэн зогсож байхад нөхөр яваач гэсэн чинь чи араа даагаарай гээд албаар хэрүүл өдсөн. Нөхөр улам уурлаж чи яасан их артай юм гээд угз татаж оруулаад коридорт нүүр рүү нь гараараа 2 удаа цохисон чинь хамраас нь цус гарсан. Цусаа цэвэрлэ хэмээн ванны өрөөнд оруулсан. Намайг шалан дээрх цусны толбыг арчих гээд коридорт байж байхад нөхөр дуудаж ванны өрөө рүү оруулаад “ингээд та хоёр секс хий” гээд шүршүүрний усаар шүршсэн. Намайг том өрөөнд зугтаж ороход нөхөр Батболдыг чи ийм жоохон юм байж хөгшин хүүхэнтэй хамт ингэж яваад байхдаа яадаг юм, чи юу хийдэг юм гэх зэргээр загнах дуу гарч байсан. Надаас болоод энэ хоёр хүн ийм байдалд хүрсэн… Би Батболдод биеэ үзүүл гээд 300.000 төгрөгийг бэлнээр өгсөн, энэ мөнгийг хохирлын төлбөрд тооцуулна” гэжээ.

Huni ehner erguulheer iim ym boldod ym icheech***ichin*** mini tolbor enter nehtsen yu we archaagui amitan