Нууц мэдээллийн уурхай

ҮХЦ-ийн Д.Сугар, Я.Содбаатар, Ц.Мянганбаяр нар хурдан морины уралдаан ивээн тэтгэдэг

Нийтэлсэн: 2016-03-02 01:48:59

“Арвагар хээр” холбооны гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэн нар мэдээлэл хийлээ. Тус холбоо ирэх амралтын өдөр буюу 3-р сарын 5, 6-ны өдрүүдэд Хангайн бүсийн хурдан морины уралдаан, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд болох гэж байгаатай холбогдуулан азарга, их нас, соёолон насанд зөвхөн цэвэр монгол адуу уралдуулж, эрлийз адууг тусад нь уралдуулна гэв. Харин хаврын морин уралдааны унаач хүүхдүүдийн талаар “Арвагар хээр” холбооны гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэн “Унаач хүүхдүүд хамгаалалтын хувцсыг иж бүрдлээр нь /өвдгөвч, тохойвч, малгай, хантааз зэрэг/ өмсөж, эмнэлгийн болон хүүхдийн төлөө үндэсний төвийн ажилтнуудад шалгуулж гараанд гарах зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зуруулаад цагдаагийн ажилтнаар баталгаажуулснаар гараанд гарах эрх нээгдэнэ. Ер нь хүүхэд унах гэдэг бол хэцүү. Хэдийд яаж ч унаж болно. Зохион байгуулалтаас л бүх юм хамаарна. Хэр сайн зохион байгуулалттай байна төдий чинээ хүүхэд унах эрсдэл бага байна гэсэн үг. Энэ уралдаанд тавиач хүүхэд оролцуулахгүй гэдгийг уяач нар маань анхаарах хэрэгтэй. Уралдаан зохиогдох хоёр хоногт цаг агаарын байдал морь уралдахад ямар ч саадгүй. Мөн бид морьдийн хажуугаар явах машины тоог хязгаарлаж арав болгосон. Ингэснээр тоос босох, хүүхэд унах асуудал ч багасна” гэлээ. Харин хаврын бүсийн уралдааныг хойшлуулах боломжтой эсэх асуултад тэрээр "Ирэх жилийн хувьд бол боломжтой. Хаврын бүсийн уралдааныг хойшлуулах тал дээр бид ч бас дэмжсэн байр суурьтай байгаа. Гэхдээ хаврын бүсийн уралдааныг болиулах, хойшлуулах асуудлыг зөвхөн хавар биш бусад үед ч мөн ярьж баймаар байна. Тэгвэл уяачид болон зохион байгуулагчид эртнээс мэдэж, зохион байгуулалттай ажиллаж чадна" гэлээ.

АРВАГАР ХЭЭР ХОЛБООНД НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХАНДИВ ӨГӨГЧДИЙГ ЗАРЛАЛАА
 
“Арвагар хээр” холбоо нь 2002 онд анх морин уралдааны холбоо нэртэйгээ байгуулагдаж бүсийн морин уралдааныг зохион байгуулсаар иржээ. Өдгөө 14 жилийн нүүр үзэж байгаа уг холбоо нь морь сонирхогч бэлтэй хүмүүсийн хандиваар үйл ажиллагаагаа явуулдаг аж. Энэ талаар тус холбооны тэргүүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Тухайлбал, тус холбооноос уяачдад 480 сая төгрөг хандив болгон өгч, морины шүтээн барихад 430 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гээд тэрбумаар яригдах их мөнгөний тухай ярьжээ. Харин дээрх мөнгийг хандивлаж,  хурдан морины уралдааныг санхүүжүүлэгч нарын дунд Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, МАН-ын гишүүн Я.Содбаатар, “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр нарын хүмүүс багтжээ. 
 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших