Өнөө цагийн Топ-10 мэргэн буучид
Нийтэлсэн: 2016-03-01 06:06:42
Америкийн цэргийн мэргэжилтнүүдийн гаргасан Топ-10 мэргэн буучийг танилцуулья:
Кристофер Рейнолдс : 1852м Тэрээр энэ зайнаас Талибаны “Мулла” хэмээн алдаршсан цэргийн удирдагчийг устгасан тул Хатан хааны гараас шагнал хүртжээ
Өмнөд Африкийн армийн мэргэн бууч: 2124 м Түүний нэрийг нууцалсан агаад гурав хоногийн дотор 2 кмын зайнаас М23 босогчдын бүлгийн зургаан дайчныг унагажээ.
Карлос Хитчок : 2286м Тэрээр 1967 онд мэргэн буучийн буугаар бус харин М2.50Browning пулемётоор дээрхи зайнаас улаан вьетнамчуудыг устгаж дээд амжилт тогтоосон.
Брайн Кремер : 2285м Түрүүч Брайн Кремер Иракд алба хааж байхдаа тусгай үүргийг дээрхи зайнаас амжилттай биелүүлжээ.
Аарон Перри : 2413м Афганистанд “Анаконда” тусгай ажиллагааны үеэр энэхүү канад мэргэн нэрд гарсан. Дээрхи зайнаас тэрээр БТР дээр сууж явсан Талибаны том толгойлогчийг устгажээ.
Бруно Теркотт: 2414м Афганистаны ууланд болсон байлдааны үеэр Америкийн нэг батальоны аварсан тул шууд тушаал дэвшжээ. Цэргүүд уулын хавцалд өнгөлөн далдалсан дайсны пулёметчны байрлалыг илрүүлж чадалгүйгээр дайралтанд орох үед дээрхи дээрхи зайнаас Бруно нэг буудалтаар байг сөнөөж олон цэргийн амийг аварчээ.
Хорс Грейг Харрисон : 2462м Тэрээр 2009 онд Афганистанд дээрхи зайнаас цэргийн цуваа руу машинтай дайрсан гурван амиа золиослогчийг гурван буудалтаар устгаж гавьяа байгуулжээ. 