Цэргийн баяраар төрсөн хөвгүүдэд 2032 оны цэргийн зарлан дуудах “бэлэглэжээ”
Нийтэлсэн: 2016-03-01 02:13:20
Путины дэглэмийн үед Орос улс эргэн цэрэгжиж эхэлжээ. Цэрэгжилтийн уур амьсгал нөлөө нийгмийн бүх салбарыг хамарлаа хэмээн сөрөг хүчнийхэн эсэргүүцэж байна. Өнгөрсөн сарын 23-нд Оросын армийн уламжлалт баяр болсон. Симферополь хотод энэ өдөр төрсөн эрэгтэй хүүхдүүдэд живх аминдэм бус харин 2032 оны намар цэрэгт татагдах зарлан дуудах хуудас бэлэглэсэн тухай сөрөг хүчний хэвлэлд мэдээлжээ. Хотын эрх баригчдын мэдээлснээр энэ нь Засгийн газрын баталсан “Оросын эрэлхэг хөвгүүд” хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажил гэнэ. Харин эцэг эхэд нь “Залуу гэр бүлийн 10 алтан дүрэм” гэдэг ном өгчээ.