Ерөнхий консул Э.Мөнх-Очир “Турк ЭКСИМ” банкны төлөөлөлтэй уулзлаа
Нийтэлсэн: 2016-03-01 01:12:44
Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотод суугаа Ерөнхий консул Э.Мөнх-Очир Турк ЭКСИМ Банкны олон улсын төслийн зээлийн хэлтсийн дарга Сузан Устатай уулзаж Монгол Улсад нэн шаардлагатай барилгын болон дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, шаардлагатай төслүүдийг санхүүжүүлэх талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр эдийн засгийн үндэслэл бүхий мөн Монгол Улсад тодорхой салбарт хөгжил авчирахуйц төслүүдийг Турк Эксим банкны зүгээс дэмжихдээ таатай байхаа мэдэгдэж цаашид хамтран ажиллахаа мэдэгдлээ.
