“Монгол ус” компанийхан АТГ-ын шалгалтын өмнө архидан зодолдож нэгнийгээ гэмтээжээ
Нийтэлсэн: 2016-03-01 00:49:00
Төрийн болон орон нутгий өмчит компаниудад сахилга хариуцлага суларч ажил хийдүүлэх, ажлын байранд архидах явдал хэрээс хэтэрчээ. Баянгол дүүрэгд байрлах “Монгол ус” ТӨҮГ-д хоёр ажилтан нь зодолдсон нь архидалтаас үүдэлтэй агаад АТГ-ын шалгалтын өмнө болсон гэнэ. Энэ айхтар газрын шалгалтын сургаар ажлаа цэцгцэлж ажилчдаа журамлаж бэлдэх учиртай ч энэ компанийхан тоогоогүй гэнэ. Харин зодооны дараа хэрэгт холбогдсон ажилтнуудаа халж бушуухан салах гэж яарчээ. “Монгол ус” компаний газрын усны зураг төслийн секторд мэргэжилтнээр ажилладаг О.Ж нь хамт ажилладаг Ариунтуяа гэдэг эмэгтэйн нүүрэнд нь цохиж гэмтэл учруулсан. Тэрээр болсон явдлын тухай “...Тэр өдөр ажил дээр Мэндбаяр, Нарангэрэл, Мягмарсүрэн, Ариунтуяа, Чанцалдулам бид хоёр литрийн “Сэрүүн” пиво уусан. Би найз охиндоо хань болохоор өрөөнд нь ороход хуулийн зөвлөх Бат-Эрдэнэ “Ариунтуяаг түүнийг дуудаад ир” гэсэн. Би очоод хэлэхэд тэр өрөөнөөс гарч явсан. Буцаж орж ирээд аягатай пивоо аваад өөрийнхөө өрөө рүүгээ орсон. Би найз охинтойгоо гадагш гарч, цахилгааны мөнгөө төлөөд буцаж ажлын газрын урд талд явж Ариунтуяатай таарсан. Тэр “чи ямар зэвүүн юм бэ, намайг байдалд орууллаа” гэсэн…намайг алгадсан. Түүнийг барьж авах үед удирдах зөвлөлийн гишүүн, хуулийн зөвлөх ажлаас гарч ирээд “хөөе юу болоод байна” гэхэд нь би тавиад, найз охинтойгоо ажил руу орсон. Яагаад намайг цохиж, гэмтэл учруулсан гэж хэлэх болов” гэхээр түүний ард эзэн байна. Хуулийн зөвлөх түүнд зөвлөж байна. Бат-Эрдэнэ ах тэр өдөр намайг 11 цагт өрөөндөө дуудсан. Өрөөнд нь ороход Нямхүү дарга сууж байсан. Нямхүү дарга надад 15 мянган төгрөг өгөөд “Альфа 0.5 литрийн архи, 4 ширхэг цэвэр ус манай өрөөнд аваад ир” гэж дэлгүүр явуулсан. Би дэлгүүрээс авсан зүйлээ Нямхүү даргын өрөөнд оруулж өгөхөд хуулийн зөвлөх хамт байсан. Тэд архи уусан байх гэж бодож байна” гэжээ. Харин хохирогч энэ хэргээс болж ажлаасаа халагджээ. Тэрээр “....Жаргалбатад “намайг эвгүй байдалд орууллаа” гэж хэлсэн. Гэтэл тэр “чи муу мал минь” гээд миний нүд рүү баруун гараараа цохисон. Энэ үед эхнэр нь түүнийг хориглоогүй. Би зөрүүлээд алгадахад миний шүд хавьд дахиад нэг цохьсон. Тэр дахиад цохих гэхэд манай байгууллагын хуулийн зөвлөх гарч ирээд салгасан. Цохиулаад дотор муухай оргиж шоконд орсон. Тэр үед манай байгууллага дээр Авилгатай тэмцэх газраас шалгалт ирэх гэж байсан. Би пиво уугаагүй. Жаргалбат “чамайг Бат-Эрдэнэ ах дуудаж байна, үгээ бодож яриарай” гэж надад хэлсэн. Эхнэр нь жирэмсэн гээд ажлаа хийхгүй солонгос кино үздэг байсан. Жирэмсэн хүний ажлыг нь хий гэж Шүрэнцэцэг, Энхмаа нар надад хэлсэн тул би ажлыг ямар ч хөлсгүйгээр хэдэн сар хийсэн. Энэ явдлын дараа эхнэр нь “надаас уучлалт гуйж байсан. Гэтэл сүүлд нь “чи миний хүүхдийн аавыг шоронд хийх гээд байна” гэж над руу дайрч, мөн байгууллагын зүгээс “хүний амьдрал бодсонгүй” гэж дарамталж байсан” гэжээ. Хари хэргийн гэрч болсон хуулийн зөвлөх “....Жаргалбат түүний зүүн талын шанаанд нь хүчтэй цохиж унагасан. Би тухайн үед тэднийг “больцгоо” гээд салгасан. Маш хүчтэй цохисон тул гуйвж нүднээс нь нулимс гарч нүүрээ дарсан. Би хэрэг гарах үед архи уугаагүй байсан. Болсон явдлыг жижүүрт хэлээд би “яагаад эмэгтэй хүн зодож байгаа юм бэ” гэхэд “би зодоогүй” гэсэн. Жаргалбат захирлуудад би цохиогүй гэж худлаа хэлсэн байсан. Захирлууд намайг гэрчийн мэдүүлэг өгөхөөс татгалз гэсэн. Жаргалбатаар архи авчруулсан явдал бол энэ асуудал болохоос бүр өмнө нь байсан юм” гэжээ.
