Кино урлагт 25 жил зүтгэж Оскард таван удаа нэр дэвшсэний эцэст нь дээд шагналыг гардсан Леонардо ДиКаприо энэ удаагийн ялагчдаас хамгийн удаан буюу 2,3 минут үг хэлсэн. Түүний хэлсэн үгийг хүргэе:
Маш их баярлалаа, Академид болон энд хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Мөн өнөөдөр энэ дээд шагналыг хүртсэн хүн бүхэнд баяр хүргэе. “Босоо ороолон” бол маш гайхалтай багийн бүтээл юм. Юуны өмнө миний “ах” Том Хардид баяр хүргэе. Чи кинон дээр маш эрэлхэг гарсан шүү. Найруулагчдаа баярласнаа хэлье. Та бол гайхмашигтай авьяастай нэгэн. Тэр бүхнээ бидэнтэй хуваалцсанд баярлалаа. Кино багийхандаа баярлалаа. Продюссер ноён Скорзе, Рику Йорну та бүхэнд баярлалаа. Эцэг эхдээ талархаж байгаагаа хэлье. “Босоо ороолон” бол онгон байгаль жинхэнэ эрчүүдийн нөхөрлөлийн тухай кино юм. Түүнээс гадна өнгөрсөн 2015 онд түүхэн дэх хамгийн дулаан жил болсон. Кион бүтээх үеэр бидэнд цас олох маш хэцүү байсан юм. Байгаль дэлхий цаг агаар өөрчлөгдөн хувирч байна. Энэ бол та бидэнд тулгарч байгаа гол аюул болсон. Иймд дэлхийн дулаарлын эсрэг хамтдаа тэмцэх ажиллах цаг ирлээ” гэжээ.
NUUTS.mn