Леонардо ДиКаприог “Оскар” авахад Кейт Уйнслет уйлжээ
Нийтэлсэн: 2016-02-29 08:25:58
“Титаник”-ын хоёрын гал халуун “дурлал” хэвээрээ, хөрөөгүй байгааг Леонардо ДиКаприо Кейт Уйнслет хоёр харууллаа. Энэ удаагийн Оскар гардуулах ёслолд Кейт бараг л “анхны хайр”-аа дэмжих гэж ирсэн мэт байлаа. Улаан хивсээр хамт алхаж хамт зургаа татуулсан бол Леонардог кино урлагт 25 жил зүтгэсний эцэст арай “Оскар” авахад тэсэлгүй уйлж тэврэн баяр хүргэжээ.