Нууц мэдээллийн уурхай

Орос цэргүүд чеченьчүүдийн хооронд олныг хамарсан зодоон болжээ

Нийтэлсэн: 2016-02-27 00:47:19

Чечений Борзой суурингийн дэргэд байдаг цэргийн ангид орос цэргүүд болон нутгийн иргэдийн хооронд маш том зодоон болжээ. Зодооны үеэр буудалцсан байна. Болсон явдлыг зохицуулахаар БХЯ-ны сайд С.Шойгугийн тушаалаар Өмнөд цэргийн тойргийн командлагч нь Чечень лүү яаралтай ниссэнээс үзэхэд үндэстэн хоорондын мөргөлдөөн дэгдэхэд ч ойрхон байсан аж. Чеченьчүүдийн эх сурвалжийн мэдээгээр тус цэргийн ангид орос болон бусад үндэстний цэргүүд тус тусдаа ширээнд сууж хооллодог гэнэ. Хоолны үеэр оросуудын ширээний зүгээс чеченьчүүдийг бүдүүлгээр доромжилсон зүхсэн хараал сонсогджээ. Оросын цэргийн офицерүүд ч үүнийг дэмжин турхирсан гэнэ. Хоолны дараа ангиараа жагсах үед доромжлуулсан чечень болон бусад үндэстний цэргүүд оросууд луу дайрчээ. Орос цэргийн ангид чеченьчүүдийг дээрэлхэн доромжилсон тухай мэдээ тэр дороо сууринд тархахад нутгийн иргэд үндэс угсаа нэгтнүүдээ хамгаалан мод чулуугаар зэвсэглэн цэргийн анги руу очсон байна. Зодоонд оросууд ялагдаж ангиараа таран зугтжээ. Нэлээд хэдэн орос цэрэг хэмх нүдүүлжээ. Дарга нар нь анхааруулан дээшээ буудсан ч чеченьчүүдийг тарааж чадаагүй аж. Болсон үйл явдал нь Оросын цахим ертөнцийн шуугиан дэгдээлээ. “Манайд үндэстэн хоорондын найрамдал гэдэг нь шал худлаа болсон. Үнэндээ хэн нь ч хэндээ итгэдэггүй, боломж гарах л юм бол бие биенээ тас татахад бэлэн байдаг” гэсэн бол “Оросууд урьдын адил эхэлж дээрэлхэж доромжилсон. 2015 оныг Путин эх орончдын жил гэж зарласан нь ердөө Оросын үндсэрхэг үзлийг сэргээх дэвэргэх л зорилготой байсан” хэмээн бичиж байна. Мөн  “Энэ зодоон нь Путин Кадыров хоёрын харилцааны жинхэнэ үнэн нүүр царайг харууллаа” гэх зэргээр шуугиж байна.

 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших