Нууц мэдээллийн уурхай

“Баянзууч”-д итгээд баларсан иргэн шүүхэд ханджээ

Нийтэлсэн: 2016-02-26 02:06:48

Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын төвүүдтэй холбоотой хэрэг гарсаар байна. Иргэн  Ж.Ц нь  Баянзүрх дүүргийн 5-р хороо, 16 хороолол, 69б байрны ... тоотын 20 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг хөлслүүлэхээр зар тавих үед Баянзуучаас хамтран ажиллах санал тавьж  менежер Н.Мөнхдуламтайтай нь байгуулж гүйцэтгэх захирал Э.Пагмадулам нь баталжээ. Гэрээ ёсоор нэг жилийн хугацаагаар хөлслөхөөр болж төлбөрийг нь улирлаар хийх, сарын  төлбөрийг 400 мянгаар тохирчээ. Ингээд эхний  улирлын төлбөр болох 1,2 сая төгрөгнөөс 200 мянгыг нь “Баян зууч” ажлын хөлсөндөө авсан. Дараагийн улирлын төлбөрөөс нэг саяыг нь  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бадамсүрэнгийн данс руу шилжүүлсэн байсан. Мөн дараагийн төлбөрөөс ахин 200 мянгыг нь зуучлалын хөлс хэмээн суутгажээ.  Энэ үед нь Баянзууч руу очиж гэрээгээ үзүүлэхийг шаардахад захирлын өрөөнд байгаа, захирал байхгүй өрөө нь цоожтой байна гэжээ. Харин  түрээслэгч нь байрны ашиглалтын зардлыг төлөлгүй байсаар гэнэтхэн түлхүүрийг нь өгөлгүй хэлэлгүй нүүгээд явчихжээ. Хамгийн гол нь түрээслүүлсэн иргэн нь 2015 оны 2-р сараас эхлэн түрээсийн төлбөрд нэг төгрөг ч аваагүй гэнэ. Түрээсинй мөнгөө авч чадахгүй байгааг итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бадамсүрэнд  тухайн үед нь сануулахад “ бид мэдэж байгаа, зохицуулж өгнө, хүн нь хөдөө явчихсан байна” гэсээр өдийг хүрсэн. Ямар хүнд хөлслүүлснээ ч хэлдэггүй, ямар гэрээ хийснээ ч үзүүлдэггүй, түрээсийн төлбөрөө авч чадаагүйн дээр байрны мөнгөний өрөнд унасан тул арга буюу шүүхэд хандан нийт хохиролд 2,1 сая төгрөгийг нэхэмжилжээ. Хачирхалтай нь харилцагчаа илт хохироосон Баянзууч буруугаа огт хүлээсэнгүй.  Манай компанид ажиллаж байгаад халагдсан Содном гэгчтэй гэрээ байгуулсан, зуучлуулагч ямар нэгэн хэл ам хийхгүй байсан болохоор учраа олсон байх гэж үзэж байсан, тухайн байрны эзэн байр ашиглалтын зардлыг төлж байгаа эсэхийг СӨХ болон бусад арга хэрэгслээр мэдэх боломжтой атал үл хайхран явж байсан хэмээн өөрийг нь буруутгасан гэнэ. Зуучлалын гэрээ байгуулсан Содном нь Баянзүрх дүүргийн салбарын эрхлэгчээр ажиллаж байсан. Нөгөө үзүүлдэггүй гэрээний тухайд “иргэн Ж.Ц-гийн өмнөөс байгуулсан Орон сууц хөлслөх гэрээ манай архивт байгаа сурагтай байна. 2014 оны 11-р сарын 5-ны өдрийн Зуучлалын гэрээ байгуулахад байсан ажилтан Содном ажлаасаа гарсан” гэсэн маш хариуцлагагүй тайлбар өгчээ.

 
NUUTS.mn
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших