Нууц мэдээллийн уурхай

Хүү “хийж” чадсангүй хэмээн эрхтнээ тас огтолжээ

Нийтэлсэн: 2016-02-25 01:43:32

Өмнөд Хятадын Фужиан мужийн Гуанжоу хотын дэргэдэх нэгэн суурингийн тариачин эр согтуудаа эрхтнийнхээ үзүүрээс гурван см орчмыг огтолж хаясан тухай орон нутгийн “Dongnan Zaobao” сонин мэдээлсэн нь цахим ертөнцөд нь шуугиан тарьжээ. 36 настай тэрээр өдгөө хоёр охинтой гэнэ. Удам залгах хүүтэй болж чадаагүйдээ дотроо гутарч явдаг байсныг нь эхнэр болон хадмынхан нь мэддэг ч ийм үйлдэл хийнэ хэмээн санаагүй гэж ярьжээ. Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригийн орой тэрээр гэртээ согтуу ирээд нэмж уун Ма овогтны удам ингээд тасарлаа хэмээн баахан орилсон гэнэ. Дараахан нь аймшигтайгаар орилж ёолсонд эхнэр нь галын өрөөндөө ороход хоолны хутгаар эрхтнээсээ огтлоод хаячихсан байжээ. Гэрийнхэн нь тэр дор нь эмнэлэгт хүргэсэн агаад гайхалтай нь мань эр хүү “хийж” чадаагүй олиггүй муу эрхтнийг буцааж оёулахгүй хэмээн эсэргүүцэж ахин шуугиан дэгдээжээ. Эцэст нь хүчээр унтуулах тариа хийж байж мэс засалд оруулсан гэнэ. Маргааш нь эрүүлжсэн хойноо суурингийн эрчүүдтэй уух үед түүнийг дахиад л хүүгүй хэмээн доромжилж тавласан тухай ярьжээ.  Бусдын тоглоом шоглоомын бай болж явдагдаа улам гутарч гэртээ ирээд нэмж уун архины халуунд хүү хийж чадаагүй эрхтнээ “шийтгэн” тасалж хаясан гэнэ.  Эрхтнээ шийтгэдэг эр  хоёр хүүхэдтэй тул ахин хүүхэдтэй болох боломж нь хуулиараа нэгэнт хаагджээ. Урд хөршид уламжилалаа дагаад эрэгтэй хүүхдийг чухалчилж охидыг хоёрдугаар зэрэгт үздэг. Өмнө нь нэгэн хятад эр эмэгтэй хүүхэд хүсээгүй гээд нялх охиноо цонхоор гаргаж чудлуудахыг завдсан удаатай.

 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших