Нууц мэдээллийн уурхай

“Бороо гоулд”-ын ажилтны амиа алдсан хэрэг яагаад шийдэгдэхгүй удсан бэ.. Л.Жаргалсайхан захирал аа ?

Нийтэлсэн: 2016-02-25 01:01:54

Монголд Бороогийн 45 тонн алтыг дөрөв тавхан жилд “тээрэмдсэн” Бороогоулд гэж алдартай компани бий. Өдгөө “Сентэррагоулд” нь Ноён уулын алт руу монголчуудын эсэргүүцлийг ил хайхран зүтгэж байна. “Бороогоулд” нь нийгмийн хариуцлагатай хөдөлмөр аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангасан хэмээн сурталчилдагч бодит байдал дээр ямар байдгийг уншигчиддаа хүргэе. 2013 оны 7-р сарын 3-нд Их даширын хөндий дэх уурхайд далангийн ээлжийн мастер Д.М нь машинтайгаа хаягдлын далан руу онхолдож амиа алдасан. Өдгөө энэ хэрэг олон мөрдөн байцаагч прокурорыг дамжин гурван жилийн дараа арайхийн шүүхээр шийдвэрлэгдлээ. Угаасаа “урт хугацаа орно” гэдгийг хохирогчийн ар гэрийнхэнд “Бороогоулд”-ын аюулгүй ажиллагаа, дотоод хяналт хариуцсан захирал Л.Жаргалсайхан “амлаад” хэлсэндээ хүрчээ. Гурван жил сунжирсан хэргийн тухай хохирогчын ар гэрийнхэн “...хэргийн газар дээр очиход машин онхолдчихсон, хамаг юм нь тарчихсан, хамгаалалтын тэмдэг, тэмдэглэгээ байхгүй, дуртай хүмүүс нь орж гарсан тиймэрхүү байдалтай байсан. Хэрэгтээ нь танилцахад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой энэ хэргийг эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлээр зүйлчилсэн байсан. Яаж байгаа юм бэ гэхэд энэ чинь ийм л хэрэг ш дээ гээд мөрдөн байцаагч нь сууж байсан. Ер нь бол энэ хэрэг маш хүнд шатыг туулж байж шүүх рүү орж ирсэн. 2 жил 6 сарын хугацаанд 2 ч удаа прокурор дээр хэрэгсэхгүй болсон. 3 мөрдөн байцаагч энэ хэргийг шалгасан. Эхний 2 мөрдөн байцаагч нь ажиллагаа хийж өгөх хүсэлгүй байсан. Дөрвөн ч удаа шинжээчийн дүгнэлт гарсан. Анхны хэргийг шалгаж байсан прокурор нь биднийг юу яриад байгаа юм бэ, Бороо гоулдынхан мөнгө өгье гэсэн биз дээ гээд загнаад сууж байсан.  Би Жаргалсайхан захиралтай уулзаад “Та болио мөрдөн байцаалт дөнгөж эхэлж байхад битгий энэ хүмүүст нөлөөлөөд бай” гэж хэлсэн. Тэрийг ёстой тоохгүй байсан. “За тэгүүл үзчихье, цаг хугацаа их шаардагдах байх” гээд бид хоёр нэг сайн муудалцаад салсан. Энэ хэрэг бол замрах шат руугаа нилээн орсон. 2 дахь шинжээчийн дүгнэлтийг Жаргалсайхан захирал үндэслэлтэй гэдэг. Миний хувьд галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг санагддаг. Яагаад гэхээр 2-р хариултандаа уурхайн технологийн зам мөн гэчихээд 5-р хариултандаа технологийн зам биш гээд бие биенийгээ хариултыг үгүйсгэсэн байдаг. хэрвээ би шинжээчдийг ямар нэгэн гадны нөлөөнд орчихлоо гээд шалгуулсан бол бас нэг хонх дуугарах байсан байх. 2014 оны 10-р сар гэхэд гэрчүүд 2 дахь байцаалтаа өгч эхэлсэн. Ерөөсөө хөдөлгөөнд орохгүй байж байж, арай хийж мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж эхэлсэн. Өөрсдөө эхлээд хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдсөн гэж хүлээн зөвшөөрчихөөд дараа нь авто тээврийн хэрэгслийн осол гэж шалгуулаад энэ бол их том толгойтой компани,  халх даяара алдартай мэднэ л дээ. Тэгээд хууль ёсны шаардлага тавиад ороод ирэхээр хохирогчийн өдөлмөрийн гэрээ нь хүртэл өөрчлөгдөөд ороод ирдэг. Хаягдлын далангийн мастер байж байсан чинь нуруулдан уусгалтын мастер болгосон. Хэрэгтэй танилцаад байж байхад хүний нөөц нь ижил ажил үүрэгтэй Дашдондогийн ажил байдлын тодорхойлолтыг явуулсан байх жишээтэй. Бид шударга шүүхэд найдаж байгаа. Миний тавиад байгаа шаардлага бол Монгол улсад ажиллаж байгаа энэ компани нь хуулиа биелүүлж ажиллаж чадаагүй гэдгийг шат шатны хэдэн удаагийн мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар нотолчихсон, акт тавьчихсан, албан шаардлага хүргүүлсэн. Жаргалсайхан захирал бол би хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан хүн нь биш, тийм ажлын байрны тодорхойлолт байхгүй гэж хэлж байна лээ. Тэгэхээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэн байхгүй энэ компани дээр осол авар гарах нь тодорхой ш дээ, дээрээс нь энэ далангийн хэсэгт ажиллах ажил ажлын хуваарь байхгүй байсныг сая Пүрэврааш хүлээн зөвшөөрсөн, манай дарга мэдэх байх гээд. Ийм хариуцлагагүй компаний асуудлыг хөндөж байна” гэжээ. Энэ ноцтой хэрэгт хохирогчийн ар гэрийг “тэгүүл үзчихье, цаг хугацаа их шаардагдах байх” гэж тавладаг, өөрийгөө аюулгүй ажиллагаа хариуцдаггүй хэмээн хариуцлагаас зугтдаг Л.Жаргалсайхан захирлыг хариуцагчаар татсан. Тэрээр “Бороогоулд”-ын аюулгүй ажиллагаа, дотоод хяналт хариуцсан захирал, “Алтангадас” одонтон гэнэ./үргэлжлэл бий/

 
NUUTS.mn
 
 
 
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших