М.ЗОРИГТ ИХИЙГ САНАЖ ИРЭЭД НАМЫНХАНДАА ХӨӨГДӨӨД БУЦАВ
УИХ-ын гишүүн М.Зоригт өөрийн цахим хуудаснаа “өчигдөр Дорнодын намын гишүүдтэйгээ уулзлаа. Намын байранд багтахгүй хүмүүс ирэв” гэж постлосон байх юм. Үнэнээс илтэд гажсан энэ мэдээллийг залруулах нь зүйтэй санагдлаа. Болсон үйл явдлын тухайд юу болов гэвэл “Шүр” захаас гурван микрогоор архи, мөнгө өгч байж авчирсан хүмүүс байсныг тэнд байсан олон хүн гэрчилнэ. Яг өөрийг нь дагаж явж байсан нь гэвэл Г.Болдбаатар, С.Ганбат, Ц.Хаснаа, Т.Энхтөр, П.Мөнхөө мэтийн хүмүүс байж тэд бусдыг турхирч худал хэлж хуурч авчирсан болох нь тэр дороо л илчлэгдсэн. Ардчилсан намын байранд цугласан гишүүд Мөнхчулууны Зоригтоос 2004 оны олон амлалтуудыг нь нэхэж хэзээ биелэхийг нь шалгаасан. Үнэндээ хэлэх үггүй гишүүн олон цахим танилтайгаа ашиглаж дээрх постыг оруулж байдлыг өөрийн талд эргүүлэх гэж оролдсон нь улс төрч хүнд баймгүй явуургүй зан гэхээс яалтай. М.Зоригтыг анх Дорнодоос сонгогдохдоо юу юу гэж амлаж, худлаа ярьж байсныг Дорнодчууд мартаагүй. Баянтүмэн төмөр замыг БНХАУ-ын Рашаант хоттой холбоно, Дорнод аймгийг Мянганы замд бүрэн холбоно гэхчлэн тэр сайхан үгс нь ёстой л усанд хаясан чулуу мэт болсон. Өнөөдөр Дорнодынхон хатуу хучилттай замаар нийслэлтэйгээ бүрэн холбогдож чадаагүй л байна. Зоригт хэзээнээсээ зальжин “нохой” зантай болохыг олон түмэн мэддэг болсон. УИХ-д Дорнодоос дэвшиж байхдаа буриад сумдад С.Зориг гэсэн өөрийн сурталчилгааны хуудсыг тарааж сонгогч олныг төөрөлдүүлж байсан нь саяхан. Ухаандаа бурхан болоочийн нэрийг ашиглаж байгаа царай нь. Одоо түүнийг М.Зоригт уу С.Зориг уу гэдгийг хүмүүс ялгаж салгаж мэдэхээрээ нэг болсон. Сарьсан багваахайн үлгэр мэт Сүхбаатарт очоод “манай аав эндхийнх тэгэхээр би танай нутгийнх, Дорнодод ирэхээрээ ээж Матадынх би эндхийнх” гэхчлэн татаж зулгааж зүүгдэх юу л байна ичиж эмээхгүйгээр жүжиглэдэг. Өнгөрсөн 4 жилд Сүхбаатар аймагт тараа таниулж олигтой юм хийгээгүй учраас тэндээс гарахгүйгээ мэдээд манайхныг ихэд амархан бодож түншиж, шинжилж яваа царай нь энэ. Дорнодынхон ядарлаа ядарлаа гэхэд аль нутаг орных нь ч тодорхой бус зуйгуул худалч, гологдлуудыг өргөж гаргадаг газар юм уу???
ИЗНН-аас АН-д урваж орж ирсэн барьцгүй энэ хүнд Ардчилсан намын бодлого, эв түнжин огтоос хамаагүй. Зөвхөн албан тушаал горилж, хэтэвчээ түнтийлгэхийн тулд Их хуралд суух сонирхолтой хүн гэдэг нь аль эрт танигдсан шүү дээ. Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаах гэж олон гишүүд “давхар дээл” буюу УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байх ёсгүй гэж дайрч байсан. Тэдний манлайд М.Зоригт байж байсан. Харин тэгтэл өөрөө давхар дээлтэн болчихсон яваа. Цахим ертөнцөөр шалдан нүцгэн хүүхнүүдийн зураг авч олны анхааралд өртөх гэсэн санаа нь үнэхээр өрөвдөм. Сонгогч олны төлөө хийсэн барьцтай зүйл байхгүй болохоор өөрийнхөө тархины хэмжээгээр олсон “арга” нь ердөө л тэр. Ийм л өчүүхэн амьтад намын нэр нүүрээр яам толгойлоод, ядсан арга сэдээд явж байх ч гэж.