Нууц мэдээллийн уурхай

Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон этгээд Тахарын албаны даргаар ажиллаж байна

Нийтэлсэн: 2016-02-24 00:48:59

Дорнод аймгийн Тахарын албаны дарга Б.Хүрэлсүх нь гэмт хэрэг үйлдсэнийг прокурорын байгууллага тогтоосон байна. Тэрбээр 2013 оны 6-р сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Ардчилсан намын даргын албан тушаалыг хаших эрхгүй болсон хойноо, Төрийн албанд Тойргийн Тахарын албан тушаалыг хашиж байхдаа Ардчилсан намын тамга, хэвлэмэл маягтыг ашиглан гарын  үсэг зурж 2014 оны 5-р сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэрлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчдийн суудлын мөнгө болох 5,603,800 төгрөгийг Дорнод аймаг дахь Голомт, Хаан банкний харилцах дансаар шилжүүлэн авч зарцуулсан байна. Уг нь төрийн албан хаагч Ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуульд зааснаар намаасаа түдгэлзэх ёстой, намын  үйл ажиллагаа явуулах ёсгүй байхад Тойргийн Тахарын албаны дарга болсон хойноо, намын албан тушаалаа өгснийхөө дараа намынхаа тамга, бланкийг ашиглан иргэдийн  хурлын төлөөлөгчдийнхөө мөнгийг авч байсан нь тогтоогджээ. Түүний энэ үйлдлийг Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн  хуулийн 236-р зүйлд заасан гэмт хэрэг гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэжээ. Гэмт хэргийг шалгах явцад гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэвч гэмт хэргийг шалгах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Б.Хүрэлсүх ч өөрийгөө гэмт хэрэг үйлдсэнийг хүлээн зөвшөөрсөн бололтой. Учир нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч сэжигтэн, яллагдагч хүсэлт гаргавал шүүхээр гэм буруугаа шийдвэрлүүлэх боломж Эрүүгийн байцаан шийтгэх хуульд байдаг ч ийм хүсэлт гаргаагүй байна. Саяхан Улсын прокурорын газраас Б.Хүрэлсүхийг Эрүүгийн  хуулийн 236-р зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Б.Хүрэлсүх нь тойргийн Тахарын албан тушаалд хууль зөрчин томилогджээ. Тахарын албаны тухай хуулийн 27-р зүйлд тойргийн тахард нэр дэвшигч нь хууль сахиулагчаар арваас доошгүй жил ажилласан, улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй байх шаардлага тавигддаг байна. Б.Хүрэлсүх нь хууль сахиулах байгууллагад 10 жил ажиллагаагүй, мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын засаг даргын орлогч гэх улс төрийн албан тушаал хашиж байжээ.

 
Тахарын Албаны тухай хуулинд зааснаар гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлээгүй хүнийг Тойргийн Тахараар томилно  гэж  заасан байдаг байна. Өөрийгөө Тахарын Ерөнхий Газрын даргын хүн, Хууль зүйн сайдын хуурай дүү, намайг хэн ч яаж ч чадахгүй гэж намын нөхөддөө томорч явдаг сурагтай хууль зөрчин томилогдсон энэ нөхөрт Монголын хууль үйлчлэхгүй байна.
 
С.Баяр
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших