С.Эрдэнэ Чингис хаан шиг хамаатнуудаа төрд “зүтгүүлдэг” гэнэ
Эрхэм уншигч танаа сайд гишүүн гээд давхар давхар алба хашдаг С.Эрдэнийн ээлжит нэгэн мэтгэлцээнийг хүргэе. Сайдтаны гэр бүлийн хэд хэдэн хүн дүүргийн ИТХ-д суудаг нь олон нийтэд тодорхой болсон. Энэ талаархи шүүмжлэлд сайдтан ийм хариу өгчээ. Хэрвээ түүх ярьвал Чингис хаан алтан ургийнхандаа бус харин есөн өрлөг зэргийн цусан төрлийн бус хамтрагчиддаа илүү итгэж өндөр албан тушаалд тохоож байсан. Харин сайдтан хамаатан садандаа илүү итгэдэг бололтой.