Музейн харуул 2500 жилийн настай мумиг хүчирхийлжээ
Нийтэлсэн: 2016-02-22 06:22:15
“Музейд өнгөрүүлсэн шөнө” гэдэг кинонд гардагаас ч аймшигтай хэрэг Англид гарчээ. Эртний ховор үзмэрүүдээрээ алдартай Смитсоновын музейн шөнийн харуул 44 Жеймс Монро нь 2500 жилийн өмнөх гэж тогтоогдсон эртний Египетийн үеийн занданшуулсан цогцсыг хүчирхийлсэн нь камерийн бичлэг болон бусад баримтаар нотлогджээ. Хүчирхийллээс болж цогцос бэлхүүс хэсгээрээ маш ноцтой гэмтсэн гэнэ. Жеймс нь музейд 10 орчим жил ажилласан сайн ажилтанд тооцогддог байжээ. Гэхдээ тэрээр жилийн өмнөхөн эхнэрээсээ салснаас хойш нэг сонин болсон хэмээн хамт ажиллагсад нь ярьцгааж байна. Камерийн бичлэгээр харуул шөнийн 02 цагийн үед занданшуулсан цогцосыг хадгалдаг шилэн хоргонд орж хүчирхийлсэн нь батлагджээ. Харуулыг тэр дор нь ажлаас халсан бол цагдаа нар баривчилан итгэмжилэн хадгалуулсан эд зүйлд санаатай гэмтэл учруулсан хэмээн эрүү үүсгэжээ
