Хээлтэй сүндэс агнасан этгээдүүдийг эрэн сурвалжилж байна
Нийтэлсэн: 2016-02-22 03:14:08
Улаан номонд орсон нэн ховор амьтан болох хээлтэй хандгай алсан хэрэг энэ сарын 19-нөөс 20-ны шөнө гарчээ. Тодруулбал, Асралт хайрхан явах замд Заан тэрэлжийн голын орчим ажээ. Ийнхүү хоёр амьтны халуун амь анчин нэртэй алуурчдад сүйтгүүлжээ. Мах, уруул, эврийг нь аваад явсан байна. Уг хэргийг УМБГ-аас шалгаж эхэлсэн бөгөөд энэ хэргийн талаарх мэдээллийг худалдаж авна, эх сурвалжийг чандлан нууцлана цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ.
