Нууц мэдээллийн уурхай

Английн виз гаргуулаад л англи эхнэрээ хаяжээ

Нийтэлсэн: 2016-02-22 01:41:21

Их Британы Кардифф гэдэг жижигхэн хотын 32 настай Люси Менли гэдэг эмэгтэй египет хайрт эрээ Англид авчирах гэж 2011 оноос хойш виз хөөцөлдөн эцэст нь бүтээж чадсан ч мусульман нөхөрдөө Валентины баярын өмнө хаягдсан гэнэ. Британи бүсүй мөрөөдөл болсон эртэйгээ 2009 онд Египетийн далайн эргийн Шарм-эль-Шейх гэдэг амралтын газар танилцжээ. Сэтгэлийг нь татсан эрийг нь 28 настай Абди Али гэдэг гэнэ. Англи бүсгүй египет эр хоёрын далайн эргийн амралтын “роман” маш халуун хүчтэй өрнөж эцэст нь эмэгтэй нь ирээдүйн эр нөхрөө Англид авчиран насан туршдаа хамтдаа амьдрахаар хатуу шийдсэн аж. 2011 оноос хойш бүтэн таван жил тэрээр Абди Алид виз гаргуулах, байнга оршин суух эрх авч өгөх гэж яам тамгын газрын босгыг элтэл явжээ. Энэхүү хөөцөлдөх ажилд 10 мянга гаруй фунт зарцуулж нэмэлт зардлаа олохын тулд сүүлийн хоёр жил давхар ажил хийж байсан гэнэ. Таван жилийн дотор Англи Египетийн хооронд л гэхэд 10 удаа нааш цааш явжээ. Эцэст нь 2015 оны 12-р сард удтал хүсэн хүлээсэн Абдигийн виз гарч тэрээр Англид 15 жил байнга оршин суух эрхтэй болжээ. “Виз гарсны дараа Абдигээ тосох гээд нисэх буудал руу явж байхад толгойд маань ирээдүйн хамтын сайхан амьдрлын тухай үй түмэн бодол эргэлдэж баяр хөөрөөр дүүрэн байсан. Гэтэл Абди баярлаагүй бараг л үл тоосон байдал гаргасан. Манайд ирээд долоо хоносны дараа л гэнэт хүйтэн хөндий зан гаргаж гэртээ ч ирэлгүй алга болдог болсон” хэмээн хөөрхий эмэгтэй “Daily Mail” сонинд ярьжээ. Ингээд энэ жилийн Валентины баярын өдрийн өмнөхөн сэтгэл нь хөрсөн, түүнд татагдахаа больсон гээд хамаг юмаа аваад Лондон явчихсан гэнэ.

 NUUTS.mn
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших