Нууц мэдээллийн уурхай

Эхнэрээ хөнөөгөөд багажинд хийж орхисон Д.Ганнямын хэрэг...

Нийтэлсэн: 2016-02-22 00:50:47

Өнгөрсөн оны хавар нэгэн эмэгтэйг хөнөөгөөд гар хөлийг хүлсэн чигээр нь машины багажинд хийн “Хөрс” худалдааны төвийн урд хаясан хэрэг шуугиан тарьсан. Энэ хэргийг Төв аймгийн Угтаал цайдам суманд төрсөн 27 настай Д.Ганням гэгч үйлджээ. Гэхдээ тэрээр хэргээ хүлээгээгүй агаад харин эхнэрийх нь ар гэрийнхэн нь дарамталсаар амиа хорлоход хүргэсэн гэж мэлзсэн. Талийгаач нь ХҮДС-ийг төгссөн агаад нөхөртэйгөө арван жилд хамт сурдаг байжээ. Тэд гэрлээд талийгаачийн ахынд амьдрах болсон гэнэ. Талийгаач зээл аван хөөцөлдөж хашаа байшин авчээ. Дараа ахин цалингийн зээл аван нөхөрдөө “приус-11” авч өгсөн бол эцэстдээ тэр машиндаа бурхан болох үйлтэй байжээ. Ар гэрийх нь баталснаар Ганням эхнэрээ зоддог байсан гэнэ. Архи ууж агсан тавьдаг агаад 2014 оны 6-р сард ангийнхаа хэдэн хүүхдүүдийг авчирч архидаад үргэлжлүүлээд дагаж явъя гэхэд талийгаач дургүйцэхэд зодоод хүүхдийнхээ хоолойд хутга тулгасан аж. Үүнээс болж . хүүхдээ хөдөө явуулсан. Удалгүйхэн залуу эр эм хоёр эвлэрч ахин нэг гэрт оржээ. 2015 оны 3-р сарын 29-нд  Ганням чипснээс болж хүүхдээ алгадахад эхнэр өмөөрөөд зодуулжээ. Утсыг нь булааж авсан тул ах дүү нартаа хэлж чадсангүй. Ингээд ахин хүүхдээ аваас нь холдуулж хөдөө явуулаад талийгаач ахындаа иржээ. Энэ зуур Ганням хөдөө байгаа аав ээжийг чинь шатаахад чамайг гэх хүнгүй гэх мэтээр мессэж бичсэн гэнэ. 5-р сарын 4-нд ахин ээж аавыг чинь шатаана, ах, дүү хоёрыг хөдөө явсныг мэдсэн байна. орой чамайг гэртээ очихоор чинь бэр эгчийг чинь хүүхдүүдтэй нь чамтай хамт шатааж ална, машинаа өг, тэгвэл тайван орхиё гэх мэтээр сүрдүүлсэнд цагдаад хандан хамгаалалт авахаар явжээ. Болсон явдлын тухай шүүгдэгч “...Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас танай эхнэр чинь өргөдөл өгсөн байна гэсэн. Удалгүй эхнэр залгаад   өргөдөл өгсөн, аятайхан шиг байж чадахгүй байвал тэр шорондоо хат гээд байхаар нь уур хүрээд Сансарын колонкийн урд талын байранд байдаг оффисын байрных гадаа очиход талийгаачийн автомашин нь ажлынх нь гадаа байсан. Надад нэг түлхүүр нь байдаг тул ороод талийгч гарч ирсэн, эндээс холдож Улиастайн голын тийшээ явж ярилцъя  гэхэд зөвшөөрсөн юм. Бид голын эрэг дээр очоод хэсэг юм ярьж байгаад муудалцах тийшээгээ болсон ба талийгч амиа хорлоно гээд байсан. Замдаа  уйлаад, айлд байх хэцүү байна. Нийлэх гэхээр ар гэрээс  архичинтай нийлж яах гээд байгаа юм гэх зэргээр загнасан юм шиг байгаа юм. Надад ч бас хэцүү байна гэж байсан. Улиастайн голын эрэг орсны дараа би чамтай дахин нийлэхгүй, үхэж байсан ч хүүхэдтэй чинь уулзуулахгүй гэсэн. Би Солонгос явах тухайгаа хэлэхэд чам шиг гуйлгачин юугаараа явдаг юм гэх зэргээр доромжилж эхэлсэн.  Би тэвчихээ байгаад урд хайрцган дотор цагаан өнгийн дээс, уяа байхаар нь авсан.... тамхи татаж, бие засчхаад буцаад суухад талийгаач олсоор өөрийгөө боогоод урагшаа гэдийгээд байсан. Чи муу алуурчин хүн алж сурсан хүн гэх мэтээр доромжилсон. Намайг олсоор боох гээд байхаар нь бухимдаад өөрийн мэдэлгүй олсоор хоолойг нь боосон. Би тухайн үедээ нас барсан гэж мэдээгүй , ухаан алдчихаж гэж бодоод арын суудал дээр хэвтүүлж, дээгүүр нь савхин куртикийг нь  нөмөргөөд хотоос 22-н товчоогоор гарсан. Замд цагдаа зогсоогоогүй. Хотоос гараад шууд л Угтаалцайдам орсон. Сум ороод хүнтэй уулзаагүй тухайн үед 03 цаг өнгөрч байсан. Талийгаачийн ээж, аав руу нь очих санаатай сумаас гарч явахад замд дугуй хагарчхаар нь дугуйгаа солиод талийгаачийг машины багажинд хийсэн. Гарыг нь ороосон уяаг дугуй хагарсан газар хаясан юм. Буцаад хот орж ирээд Хөрс худалдааны төвийн урд талын зогсоол дээр машинаа тавиад түлхүүрийг нь жолооч талын дугуйн доор нь тавьж, машины багажин дээр нь “энд хүн” гэж бичээд явсан...” гэжээ. Харин талийгаачийн ар гэрийнхэн “...Талийгаач залгаад Ганням ахыг хөдөө явсныг мэдчихэж орой ахынд чинь очиж гаднаас нь шатаана, аав ээж хоёрыг нь чинь уулын мухарт очиж ална гээд байна, би Баянзүрхийн байцаагчтай  уулзахаар болсон, би орой гэртээ очихоо больдог юм уу гэхэд нь хөдөө явчхаад гэртээ ирэхгүй юм уу гэж хэлсэн. Тэгээд энэ өдрийн орой 21 цаг өнгөрч байхад над руу залгаад Хишигээ эгчээ би ажлаараа орчихоод цэвэрлэгээ хийгээд очноо, надад битгий санаа зовоорой гэж ярьсан. Тэгээд би нэг мэдсэн унтчихсан байж байгаад орой 00 цаг өнгөрч байхад утас руу нь залгахад эхлээд дуудаж байгаад дараа нь миний туслахад бүртгэгдсэн. Тэгээд өнөөдөр өглөө 08 цагийн үед талийгаачийн гар утас руу 2-3 удаа залгахад холбогдох боломжгүй байсан...Баянзүрхийн цагдаа дээр ирж талийгаачийн өргөдлийг шалгаж байгаа байцаагчтай уулзахад өчигдөр орой ирж надтай уулзчихаад явсан, Ганням нь өдөр ирээд нилээн сууж байгаад явсан, таарсан байх учиргүй дээ гэж байсан. Машины дугаараар нь хайлгах гэж байхад машиныг нь олчихлоо гэж манай нөхөр рүү ажлын газрынх нь хүн ярьсан. Тэгээд бид хоёр машин дээр ирсэн. Ирэх замд Баянзүрхийн байцаагч машинд нь огт гар хүрч болохгүй гэж хэлсэн болохоор бид хоёр машинд нь хүрэлгүйгээр тойрч харахад машины арын суудал дээр нь түлхүүр, жолооч талын шалавч дээр нь нил тамхины үнс байхаар нь Ганням машиныг нь авч явчхаад энд авчраад хаячихсан байна гэж бодоод дахин машиныг тойрч харахад хойд дугуйн доор нь дахин нэг түлхүүр байсан, багажийнх нь ард талд шороо болсон дээр “энд хүн” гээд бичсэн байсан. Тэгээд бид хоёр цагдаа руу дахин залгаж талийгаачийг багажинд байгаа юм шиг байна хурдан ир гэж яаруулсан. Тэгээд цагдаа нарыг ирэхээр нь дугуйн доор нь байсан түлхүүрийг нь зааж өгч авахуулж багажийг нь үзүүлсэн…” гэжээ. 

 
NUUTS.mn
 
 
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших