Реппер залуу Papoose шоронд сууж байхдаа л реппер дуучин бүсгүй Remy Ma-г эргүүлж байсан. Наранд гараад тэд гэрлэсэн ч удалгүй хэрүүл зодооны үер эхнэр нь нөхрийнхөө гэдсэнд сум зоосон хэргээр Remy Ma энэ удаад суусан.
Телешоугийн од Эстер Шмукер 2013 онд реппер Аймир Уйльямстай болзон бөөн шуугиан дэгдээж байсан. Удалгүй шоу од өөрийг нь хүчиндсэн хэмээн найз залуугаа цагдаад өгсөн. Хүчиндсэн нь яг таг нотлогдоогүй ч реппер залуу экс найз хүүхэндээ одоо ч 500 метрээс дотогш ойртох хориотой хэвээрээ байгаа.
Эелдэг зөөлөн зантай, элдэв хэл аманд орооцолдоггүй Сандра Буллокыг харгис хэрцгий, дээрэлхүү түрэмгийгээрээ алдартай Жесси Жэйсон гэдэг эртэй болзож бүр гэрлэхэд Холливуд тэр чигээрээ гайхсан гэдэг. Муу нэртэй нөхөр нь хамгийн багаар бодоход 10 гаруй удаа шүүх цагдаад дуудагдаж бүр хоригдож байсан. Удалгүй Жесси нь хууль зөрчигч төдийгүй “зүрх сэтгэлийн эсрэг” гэмт хэрэгч өдүүлэгч гэдгээ баталж эхнэрээ араар нь тавьж байгаад баригдаж шившгээ дэлгэсэн.
Кристина Агулеро хууль зөрчигч нөхөр Мэтью Ратлераа байнга хамгаалсаар иржээ. Нөхөр нь бааранд зодоон хийж согтуугаар жолоо барьж бусдыг хэл амаар доромжилдог. Согтуугаар жолоо бариад явж байхад нь цагдаа зогсоох үед нөхрөө аврахын тулд суудлаа хүртэл яаран сольж байгаад баригдсан.
Жүжигчин Робин Гивэнсыг алдарт Майк Тайсоны анхны эхнэр гэдгээр нь мэднэ. Нөхрөө түрэмгий догшин гэдгийг мэддэг ч дурлал сохор тул суусан. Дараа нь гэр бүлийн хүчирхийллийн хэргээр 10 гаруй удаа цагдаад дуудлага өгсөний дараа салсан.
Муу нэрт сагсчин Деннис Родман дуучин Кармен Электра хоёр суугаад долоо хоноод л салсан. Гайхалтай нь зодоонч нөхөр нь эхлээд гэр бүлийн хүчирхийлэлд өртлөө хэмээн цагдаа дуудсан гэдэг.
Дэлхийн тэргүүний баяны эхнэр Мелинда Гейтс бас нэг жагсаалтанд ордог. Түүний ирээдүйн нөхөр Билл нь 1975 онд жолооны үнэмлэхгүйгээр жолоо барьсан, хурд хэтрүүлсэн хэргээр 10 хоног суусан. Дараа нь ахиад л энэ үндэслэлээр баригдан том торгууль төлж суллагдсан.
Сарра Жессика Паркерын нөхөр жүжигчин Мэтью Бродерик замын хөдөлгөөний дүрэм ноцтой зөрчсөний улмаас хоёр хүнийг дайрч алсан. Эхлээд хүн амь нас хохироосон хэмээн ялласан ч сайн өмгөөлөгч нар анхаарал болгоомжгүйн улмаас санамсаргүйгээр хүний амь нас хохироосон хэмээн зүйлчлэлийг нь буруулж чадсан гэдэг.
Алдарт Уйлл Смитыг нөхөрсөг хөгжилтэй хүнээр олон нийт төсөөлдөг. Гэтэл тэрээр 1989 онд зэвсэгт дээрмийн хэргээр баривчлагдаж байсан удаатай.
1950-иад оны секс билэг тэмдэг Лана Тёрнер бие хамгаалагч Жонни Стомпанатотой амрагийн харьцаатай байсан. Бие хамгаалагч нь одыг хамгаалах биш харин зоддог байжээ. Ээлжит зодооны үер Ланнагийн охин нь Жонийг араас нь хутгалж алсан.
Чарли Шин ДОХ-ын халдвартай болсон. Үнэндээ тэрээр насан туршдаа порно жүжигчидтэй явалдаж ирсэн. Хамгийн сүүлийн амраг Жиндлер Линн нь татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр дөрвөн жилийн хорих ял авсан.
Талийгаач Уитни Хьюстоныг эмэгтэй хүний хувьд зэрлэгдүү эрчүүдэд татагддаг сул талтай байсан гэж ярьдаг. Бобби Браунтай суух үед тэрээр хар тамхи хадгалсан зөөвөрлөсөн хэргээр хэдэнтээ баригдчихсан нэгэн байсан. Гэрлээд л Уитнийг зодож эхэлсэн.
NUUTS.mn