Нууц мэдээллийн уурхай

Өрөндөө эхнэрээ өгөхийн тулд эрхтэнээ тасалжээ

Нийтэлсэн: 2016-02-20 02:50:35

Африкийн Кени улсад ийм нэгэн аймшигтай хачирхалтай хэрэг гарсан тухай The Daily Star сонин мэдээлжээ. Хөдөө тосгоны Дункан Мосети хэмээх эр том өрөнду наж балраад байжээ. Гэтэл хөрш тосгоны авга ах нь өөрөөсөө 30 гаруй үхэр ямаа гарган өрийг нь төлж өгсөн гэнэ. Гэтэл үнэндээ эхнэрт нь санаархан өрийг нь худалдаад авчихсан байжээ. Үүний дараа Дунканд тусламжийн хариуд эхнэрээ өгөхийг шаардсан гэнэ. Авгынхаа атганд орсон эр хамаатан садны холбоогоо ашиглан тохиролцох гэж оролдсон боловч болсонгүй. Шар сэмжилсэн авга нь вах гэсэн зүйлээ л нэхэж улмаар өрийг нь өөр овгийнхонд зарна, өрөө төлсөнгүй хэмээн овгийн ахмадын шүүхэд хандана гэж заналхийлжээ. Энэ улсын хөдөөд овог аймгийн уламжлал хэвээр хадгалагддаг тул ахмадын зөвлөл нь улсын шүүхээс ч илүү эрх мэдэлтэй нэр хүндтэй байдаг гэнэ. Дункан арга буюу болсон явдлыг эхнэрдээ хэлж авгындаа очихыг гуйхад эрс татгалзжээ. Янз бүрийн арга хэрэглэж бүр зодож хөөж үзсэн боловч ч эхнэр нь хэзээ салахгүй гэжээ. Энэ зуур авгын талын дарамт шахалт байж суухын аргагүй болгосонд Дункан нутгийн заншлаар эхнэр нөхөр хоёрыг холбодог гэдэг тэр зүйл болох эрхтнээ таслаад “одоо би чамд хэрэггүй, чи авгынд оч” хэмээсэн гэнэ. Орон нутгийн эмч нар амийг нь аварч чадсан ч эрхтнийг нь буцааж оёхыг хийж чадахгүй гэжээ.

 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших