А.Сүхбат аварга АН-аас гарлаа
АН гурван том бөхтэй байсны нэг нь намаасаа албан ёсоор гарлаа. Дархан аварга А.Сүхбат “Эрх чөлөөний одонт” Хан-Уул дүүргийн АН-д дүрмийн дагуу өргөдлөө бичиж өгөөд гарчээ. Энэ дүүргийн АН нь аваргын “эрх чөлөө”-г хязгааласнаас болсон эсэх нь тодорхойгүй байна. Уг нь аварга 2013 оны хавар анх элсэхдээ “АН-д элсэх сонголтоо 1990 онд буюу хүүхэд байхаасаа хийсэн” гэж ярьж байсан. Харин одоо “том болсон” тул насан багын алдаагаа залруулж байгаа бололтой. Аваргын улстөрийн” энэхүү шийдэл улс орны хэмжээгээр энэ намын нэр хүнд унасантай холбоотой байж болох юм. Нэг хэсэг нь түүнийг Төв аймагт нэр дэвшүүлэхгүй гэснээ боллоо гэж байгаа бол ХҮН-д элсэнэ гэж ярих хүмүүс ч байна.