Нууц мэдээллийн уурхай

АТГ: Н.Энхбаярын ялтай байх хугацаа дуусаагүй тул томилох боломжгүй

Нийтэлсэн: 2016-02-19 05:44:11

МАХН-ын дарга Н.Энхбаярыг Монгол Улсын Шадар сайдын албан тушаалд томилуулахаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нэр дэвшүүлсэн юм. Үүний дагуу энэ сарын 1-нд ЗГХЭГ-аас Монгол Улсын Засгийн газрын гишүүн Шадар сайдын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Н.Энхбаярын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж өгөх хүсэлтийг АТГ-т илгээсэн юм. АТГ хариуд нь Н.Энхбаярыг Шадар сайдад томилох боломжгүй гэсэн хариуг өгсөн. Өнгөрсөн лхагва гарагт АТГ хуулийн дагуу дээрх урьдчилсан мэдүүлгийг хянаж үзээд ЗГХЭГ-т хариуг нь илгээсэн юм. Тэгвэл АТГ бичигтээ "Улсын Ерөнхий прокурорын газар болон Цагдаагийн газраас авсан лавлагааг үндэслэн нэр дэвшигч Н.Энхбаярын Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийг 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн ялтай байдал дуусгавар болоогүй байна. Нэр дэвшигч Н.Энхбаяр нь ялтай байх хугацаандаа гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийг зөрчиж, гүйцэтгэх ажлын тухай хуулиар хориглосон үйл ажиллагааг явуулсан мөнгө угаасан, гэрээгээр халхавчлан бусдын эд хөрөнгийг залилсан, бусдаас их хэмжээний хээл хахууль авсан хэргүүдэд холбогдож шалгагдаж байгаа зэрэг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар тухайн албан тушаалд томилогдоход ашиг сонирхлыг зөрчил үүсэх нөхцөл байдлыг бий болгож байна. Монгол Улсын Шадар сайд нь улс төрийн албан тушаал болохын тулд Төрийн албан тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасныг баримтлан уг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1-д зааснаар ялгүйд тооцох буюу ялгүй болгох хугацаа нь дуусаагүй тохиолдолд тухай албан тушаалд томилохыг хориглосон байна. Дээр дурдсан хууль зүйн үндсэлэлүүдээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн Монгол Улсын Шадар сайдын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Намбар овогтой Энхбаярыг томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нь тогтоогдож байх тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг баримтлах нь зүйтэй байна" гэжээ

 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших