Анкарад цуврал дэлбэрэлт болж 15 хүн амиа алдлаа
Туркын нийслэл Анкара хот дахь БХЯ-ны барилгын дэргэд алан хядагчид цуврал хоёр дэлбэрэлт үйлджээ. Одоогийн байдлаар 15 хүн алагдаж 45 хүн шархадсан гэнэ. Алан хядагчид маш хүчтэй тэсрэх бодистой машинтай БХЯ-ны барилгын дэргэд иржээ. Цуврал дэлбэрэлтэнд яамны барилгын дотор болон гадна байсан офицерууд голдуу өртсөн гэнэ. Халдлагын хариуцлагыг одоогоор нэг ч байгууллага хүлээгээгүй байна.