Алдарт Пол Маккартныг таниагүй тул “Грэмми”-д оруулаагүй гэнэ
Нийтэлсэн: 2016-02-17 06:33:37
Аугаа “Битлз” хамтлагийн гишүүн, “Грэмми” шагналыг 16 удаа авч байсан Пол Маккартныг энэ удаагийн “Гремми-2016”-д оруулаагүй тухай бөөн шуугиан дэгджээ. Өдгөө 73 нас хүрсэн түүнийг хамгаалалтынхан таниагүйн улмаас ийм харамсалтай явдал болсон хэмээн зохион байгуулагчид нь тайлбарлаж сууна. Энэ удаагийн ёслол Лос-Анжелос хотын “Аргайл” клубд болсон. Пол Маккартни нарын хүндэт зочид ВИП хаалгаар орох ёстой байсан агаад алдарт дуучныг орох гэхэд нэвтрүүлээгүй аж. Тэрээр өөрийгөө хэн болохыг хэлээд ахин орох гэхэд бас л хориглосонд нэр төрөө бодсон Пол элдэв асуудал үүсгэлгүй шууд буцсан гэнэ. Пол Маккартнигаас гадна өнгөрсөн оны “Грэмми”-гийн шагналт “Foo Fighters” хамтлагийн бөмбөрчин Тейлор Хокинсыг бас л хаалган дээрээс буцаажээ.
