Нууц мэдээллийн уурхай

Сугалаагаар хожсон 2000 доллараа тэнэмэл өвгөнд өгчээ

Нийтэлсэн: 2016-02-17 02:12:58

Массачусетс мужийн Нью-Бедфорд хотын иргэн Софи Лоренг хотынхон нь бүгд магтаж байгаа гэнэ. Залуу эмэгтэй сугалагаар хожсон хоёр мянган доллароо орон гэргүй өвгөнд тэр чигээр нь өгчээ. Энэ тухайгаа тэрээр “машинтайгаа явж байгаад гэрлэн дохиогоор зогсох үед замын хажууд бээрсэн тэнэмэл өвгөнийг харсан, өвлийн хүйтэн шуурганд ноорхой хувцастай, малгай бээлийгүй агаад нулимс хацрыг нь даган хөлдсөн байхыг хараад их өрөвдсөн. Яг тэр үед гар утсанд маань мессэж ирж сугалагаар мөнгө хожсон тухай мэдэгдэхэд би тэр мөнгийг чухам хэнд өгөх ёстойг шууд л ойлгосон” гэжээ. Тэнэмэл өвгөнийг Гленн гэдэг гэнэ. Бүсгүй түүнийг кафенд оруулан хооллож ундлаад дараа нь буяны байгууллагийн хоног төөрүүлэх байр луу залгахад пиг пүүрсэн гэжээ. Тэр өдөр маш хүйтэн бас цасан шуургатай байжээ. “Би амьдралдаа хөгшин эрэгтэй хүн уйлж байхыг огт хараагүй. Гэтэл тэр өвгөн уйлж байсан” гэжээ. Бүсгүй өвгөнд хоёр мянган доллароо өгч зочид буудалд өрөө захиалаад маргааш нь дулаан хувцас авчирч хувцаслажээ. Мөн олон нийтийн сүлжээгээр дамжуулан хандивын аян өрнүүлж 5,6 мянган доллар олж өгчээ. Энэ мөнгө нь өвгөнийг дулаахан өвөлжихөд хангалттай хүрэх агаад хавраас дэмжигчдийнхээ хүчээр асрамжийн газарт оруулах төлөвлөгөөтэй байгаагаа ярьжээ.

NUUTS.mn

 

 
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших