Тамхины хорын тухай сурталчилгаанд Обамагийн зургийг ашиглажээ
Оросууд Америкийн эсрэг ээлжит өдөөн хатгалгаа хийжээ. Энэ удаад Москвагийн гудамж талбайд байрлуулсан тамхины хор хөнөөлийн тухай сурталчилгаанд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн тамхи татаж байгаа зургийг ашиглажээ. Бүр “Обама олон хүн алсан боловч тамхи түүнээс олныг хөнөөсөн” гэж бичжээ. Харин Оросын Думын зарим гишүүд энэ явдлыг ичигвэртэй хэрэг хэмээн эсэргүүцсэн байна.