Эр булаацалдсан эмс нэгнийхээ нүүрэнд 10 саяын “үнэтэй” сорви тогтоожээ
Нийтэлсэн: 2016-02-17 01:06:02
Түвшинбат гэдэг залуутай Ж.И гэдэг эмэгтэй “тодорхой хэмжээнд” дотно харин З.Ц гэдэг бүсгүй “тодорхойгүй” хэмжээнд харьцаатай байжээ. Тэр хоёр ХУД-ийн 15-р хороонд орших “Оргил” пабад халз тааралдаад Ц нь И-гийн нүүрэн тус газар пивоны шилэн аягаар цохиж маш аймшигтай сорви тогтоосон гэнэ. Энэ тухай хохирогч “...Түвшингийн хамт хамт гэрийн ойролцоо байх Оргил пиво бааранд 19-20 цагийн орчим 1-2 шил 05 граммтай Сэнгүр пиво ууж суусан. Тэгэхэд Удирдлагын академийн багш нар байснаас би таньдагийн хувьд очиж зуун грам архи уусан. Удалгүй Түвшин бид хоёр маргалдаад би гарч явсан...манай найз хүүхэн Цолмон надтай уулзая гээд бид хоёр эргээд Оргил баар руу ортол Тувшин нэг эмэгтэйн хамт сууж байсан. Тэгэхээр нь би очоод чи одоо юу вэ гэж хэлсэн. Би тэр хүүхэн рүү ” чи энд юу хийж сууж байгаа юм бэ, чи юун хүүхэн бэ” гэхэд нөгөө хүүхэн над руу “харин чи юун хүүхэн вэ” гэж хэлсэн...Би Түвшинд “чи намайг түрүүн бараг хөөсөн гэтэл зөрүүлээд ийм хүүхэн авчираад сууж байдаг” гэж хэлээд би цэнэглэгчээр эмэгтэйн нүүр рүү 2 удаа ойртуулж зангахад тэр хойшоогоо болж байсан. Гэтэл тэр хүүхэн нүүрний зүүн талын хэсэг пивоныхоо шилэн аягаар цохисон. Тэр үед миний зүүн талын чамархайн хэсэгээс цус гарч урссан, Түвшин тэр хоёр гараад зугтчихсан, ...Түвшин надтай тодорхой хэмжээний дотно харьцаатай, тэгтэл намайг уг баарнаас гаргаад өөр эмэгтэйн хамт сууж байхаар нь уур хүрээд “намайг хөөж гаргаад байсан, ийм хүүхэнтэй уулзах гэж ингэсэн юм биз дээ” гээд хардсан маягтай зүйл ярьсан... Би нүүрэндээ 28 оёдол тавиулсан, нүүрэнд сорви үүссэн бөгөөд сорвийг лазер эмчилгээгээр арилгах шаардлагатай тул 10 сая төгрөг нэхэмжилж байна” гэжээ. Харин өрсөлдөгчийнхөө нүүрэнд пивоны шилэн аягаар буулгасан Ц нь “...Түвшин гэх залуу утсаар яриад Удирдлагын академийн энд хүрээд ир ярих юм байна гэхээр нь яваад очсон. Бид хоёр байрны доор байрлах пиво баарны газар орсон. Сууж байтал гаднаас нэг эмэгтэй орж ирээд Түвшинг “чи ингэж явдаг юм уу” гээд цохиж аваад, миний хажуугаар зөрөөд өнгөрөх шиг болсоноо утасны цэнэглэгчээрээ толгой руу цохихоор нь би эргэж хараад “чи одоо хэн бэ, яагаад намайг цохиж байгаа юм бэ” гэхэд “чи намайг хэн гэдгийг харах уу” гээд орилоод эхэлсэн. Тэгэхээр нь би эргэж хараад ширээн дээр байсан пивоныхоо бакалыг аваад тэр хүүхэн рүү шидсэн...” гэжээ. Харин Түвшинбат нь “...тэр хоёрыг салгах гээд энэ юу болж байна аа, чи яаж байгаа юм бэ, солиотой юм уу гэхэд И над руу гартаа юм бариад савах гэхээр нь би болье энэ аягүй бол бөөн юм болох юм байна гэж бодоод баарнаас гараад яваад өгсөн” гэжээ.
