Нууц мэдээллийн уурхай

Өмнөд Солонгосын тагнуулын алба Ким Чен Ыныг засгийн эрхээс унагах төлөвлөгөө боловсруулжээ

Нийтэлсэн: 2016-02-15 07:26:35

Хойд Солонгосын зүгээс цөмйн аюул заналхийлэл улам бүр нэмэгдэхийн хэрээр Өмнөдийнхөн хамгаалалтын боломжит бүхий л арга хэлбэрийг ашиглаж эхэлжээ. Түүний нэг нь Хойдын аюулыг нутагт нь номхотгох буюу дотоодод нь эсэргүүцэл сөргөлдөөн дэгдээх замаар эрх баригчдыг нь солих  явдал гэнэ. Өмнөд Солонгосын парламентийн Гадаад бодлого аюулгүй байдлын хорооны дарга На Ген Вон “Эцсийн эцэст бид Хойд Солонгосын эрх баригчдыг ард түмнийх нь гараар унагах хувилбарыг авч үзэх цаг болсон. Энэ нь маш хэцүү төвөгтэй зорилт ч улам бүр хурцдаж байгаа нөхцөл байдал боломжит бүхий л арга хэлбэрийг ашиглахыг шаардаж байна” гэжээ. Хэдийгээр Хойд Солонгос нь гадна талд их удирдагчаа нягт тойрон хүрээлэн ч бат бэх улс мэт харагддаг ч дотроо зөрчил тэмцэлд идэгдээд эхэлсэн гэнэ. Өмнөдийн тагнуулын албаны мэдээллээр олон нийт ялангуяа армийн дээд удирдлагын түвшинд эрх баригчдаа шүүмжлэх явдал гардаг болжээ. Үүний баталгаа нь байсхийгээд л хийгддэг цэвэрлэгээ цаазлалт хэмээн тагнуулын албаны тайланд дурджээ. Ким Чен Ын төрд “тэрслэгчид”-ийг маш хатуугаар шийтгэн ихэнхи тохиолдолд шууд цаазалдаг нь цаагуураа эсэргүүцэл дургүйцлийг улам дэврээх болсон гэнэ.

 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших