Нууц мэдээллийн уурхай

Казак эхнэр нөхөрдөө “монгол хүүхнийхээ юуг долоож яваарай” гэсэн мессэж бичээд зодуулжээ

Нийтэлсэн: 2016-02-15 06:20:02

Манай казак эмэгтэйчүүд эр нөхрийнхөө хор шарыг маажих, муу муухай үгээр утахдаа монгол хүүхнүүдээс нэг их дутахааргүй болжээ. Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багд оршин суух Каракас овогт Б.Б  гэдэг казак эр эхнэрээ зодоод “шилбэний тахилзуур яс хугарсан, зовхи, хацар, бугалгад хөхрөлт, цус хуралт” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх хэрэгтээ нэг жилийн тэнсэн авчээ. Тэрээр болсон явдлыг мэдүүлэхдээ “...урд өдрийн орой эхнэртэйгээ гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж муудалцсан. Тэгээд маргааш нь эхнэр Гуль гэртээ байхгүй болохоор нь утас уруу нь залгаад хаана байгаа талаар асуухад Налайхад өөрийн төрсөн гэртээ байна гэсэн. Тухайн өдөр би Сэлэнгэ аймаг уруу явах ажилтай байсан учраас найзыгаа дуудаад гэрийн тэндээс доошоо уруудаад явж байтал манай эхнэр шашны байгууллагын найз нартайгаа хамт явж байсан. Тэгээд би түүнээс чи гэртээ харих болоогүй юм уу? гэхэд гэртээ харих болоогүй гэсэн, би ажилтай байсан болохоор орхиод явсан. Эхнэрээ найзынхаас нь очиж аваад гэртээ хариад орой 20-21 цагийн үед буцаад гарах гэсэн чинь хаашаа явах гэж байгаа юм бэ? гэхээр нь чамд ямар хамаатай юм бэ гэж хэлчхээд нэг алгадчихсан. Тэгээд тайвширч байгаад хэсэг хугацааны дараа гэрээс гарч явсан. Тэгсэн эхнэр миний утас уруу янз бүрийн үгтэй мессеж бичээд “...Монгол хүүхнийхээ бөгсийг долоож яваарай Дох тусаж үхээрэй гээд...” янз бүрийн үгтэй мессеж бичээд байсан. Тэгээд би гэртээ очсон чинь эхнэр  гарах гээд хаалганы хажууд хувцсаа өмсөөд зогсож байхаар нь миний уур хүрээд мөр уруу нь цохиод нэг алгадаад тэгээд шилбэ уруу нь өшиглөсөн... би эхнэртэйгээ эвлэрээд цагдаад өгсөн өргөдлийг буцааж авахуулах  гэсэн чинь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүссэн гэж хэлсэн..“ гэжээ. Харин хүмүүжил сайтай казак эмэгтэй гэхэд хэцүүхэн мессэж бичсэн эхнэр нь “...Би 9978....дугаарын утас барьдаг байхад миний утас уруу өөр хүн мессеж бичээд байна гээд миний утсыг авсан. Тэгээд би сүүлд 9485..... дугаарыг худалдаж авсан. Тэр цагаас хойш ер нь хэрүүл салдаггүй, хэрэлдэхээрээ манай нөхөр их түргэн ууртай, намайг гараараа хамаагүй цохиод байдаг, уур нь гарахаараа зүгээр болчихдог. Тэр өдөр нөхөр  намайг манай найзын гэрээс ирж аваад гэрт хүргэж өгсөн. Намайг гэрт буулгачхаад явахаар нь би утсаар нь залгаад хаачих гэж байгаа юм бэ гэсэн чинь “чамд ямар хамаатай юм бэ” гээд утсаа салгасан. Тэгэхээр нь би “чи явалддаг хүүхэн уруугаа явж байгаа юм байна” гээд араас нь мессеж бичсэн чинь уурлаж орж ирээд “чи муу яах гээд байгаа юм бэ” гээд хөлөөрөө зүүн хөлийн гадна тал шагайны дээд хэсэг уруу өшиглөсөн” гэжээ.

 
 
NUUTS.mn
 
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших